Япон улс Мьянмарийн дүрвэгчдэд зориулж дөрвөн сая ам.доллар өгнө

 

Японы Засгийн газар Мьянмараас Бангладеш руу дүрвэж байгаа рохинжа дүр­ вэгчдэд зориулж яа­ ралтай тусламж болгон дөрвөн сая ам.доллар гаргах болсноо мэдэгд­ лээ. Энэ талаар НҮБын Ерөнхий Ассем­ блейн чуулганы арга хэмжээнд оролцож буй Японы Гадаад хэргийн сайд Таро Коно өчигдөр мэдэгджээ. Тэрбээр Киодо агентлагт ярилцлага өгөх үеэ­ рээ “Бид Мьянмарт болж байгаа үйл яв­ далд их санаа зовж байна. Мьянмараас Бангладеш руу дүрвэж буй дүрвэгчдийн тоо 400 мянга давсан. Япон улс ойрын үед тэдгээр дүрвэгчдэд зориулж дөрвөн сая ам.долларын тусламж үзүүлнэ” гэж хэлжээ. Таро Коно мөн дүрвэгсдийг улс орондоо хүлээн авч буй Бангладешийн Ерөнхийлөгч Абул Хасан Махмуд Алид талархаж байгаагаа энэ үеэр мэдэгдсэн байна. Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн олон улсын байгууллагын мэдээлж байгаагаар, өнөөдөр Мьянмараас Бангладеш руу дүрвэж буй дүрвэгсдийн тоо 420 мянгад хүрсэн бөгөөд өдөр бүр 20 мянган дүрвэгч нэмэгдэн ирж байгаа аж. Ихэнх нь лалын шашинтан иргэд оршин суудаг Мьянмарийн Ракхайн мужид рохинжачуудыг хамгаалах Араканы арми хэмээх зэвсэгт бүлэглэл Мьянмарийн цагдаагийн 30 пост руу халдлага үйлдсэний дараа нөхцөл байдал хурцадсан бөгөөд өнөөдрийн байдлаар тус бүс нутагт уг мөргөлдөөний улмаас 414 хүн амь үрэгдээд байгаа ажээ. Мьянмарийн Засгийн газар лалын шашинт рохинжачуудыг өөрийн улсын иргэн гэж тооцдоггүй юм байна.

 

Ж.БАТДОРЖ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)