Аврил Лавин хамгийн аюултай одоор шалгарлаа

 

Програм хангамжийн хамгаалалтын компани “McAfee” сүүлийн жилүүдэд интернэт хэрэглэгчдийн хамгийн аюултай оддыг шалгаруулдаг болсон. Энэ удаагийн шалгаруулалтын нэгдүгээрт Канадын нэрт дуучин Аврил Лавин шалгарсан байна. Түүний араас Селин Дион, Кэти Перри, Бэйонси зэрэг алдартнууд шалгарчээ. Кибер гэмт хэрэгтнүүд алдартнуудын нэр, зургийг ашиглан тэдэнтэй холбоотой хов жив, мэдээллийг сонирхуулах нэрийдлээр интернэт хэрэглэгчдийг татаж, хувийн мэдээлэл, нууц үгийг нь олж иргэдийг хохироодог байна. Алдартнуудын нэртэй мэдээгээр вирус хамгийн ихээр тархдаг ажээ.

 

Г.Ням

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)