Нийт багш нарын 60 хувь ажил хаялтад оролцож байна гэв

Багш нар цалингаа нэмэгдүүлж, 1,6 сая төгрөг болгох шаардлагаа Засгийн газарт тавьсан. Энэхүү шаардлагын хариуг Засгийн газраас ирүүлсэн боловч багш нар хангалтгүй гэж үзээд “Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-оос өнөөдөр сануулах ажил хаялтаа хийж байна. Үүнтэй холбогдуулан “Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-оос мэдээлэл хийлээ. Ерөнхий боловсролын нийт 654 сургуулийн 366 буюу 43 хувь нь, 867 цэцэрлэгийн 286 нь буюу 58 хувь нь ажил хаялтад оролцож байна.  

Энэ талаар "Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ны дэд зохицуулагч Б.Бат-Эрдэнэ “Улсын хэмжээнд ажил хаялт 60 хувьтай явагдаж байна. Мөн цаашид энэ тоо нэмэгдэнэ. Багш нар энэ ажилд сэтгэл зүрхээрээ нэгдэж байна"  гэлээ.

Мөн Удирдах зөвлөлийн гишүүн багш А.Санжмятав “Нэг багш 35 хүүхэдтэй ажилладаг байсан бол өнөөдөр 70 хүүхэд болон нэмэгдсэн. Багш нар сэтгэл ханамжтай ажиллаж чадахгүй байна. Үндсэн хуульд заасан сурч боловсрох эрх ноцтой зөрчигдөж байна” гэлээ.

Д.Cаруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.9.43.67)

    2017-09-21

    huuli durem zurchuud uls eh orond hohirol uchiruulaad ajil hayaad bidnii ireedui bolson huuhed bagchuudin surch bolwsroh erhend haldaj bgaa humuusd tur tumur nuuree haruulj hatuu hariutslga nogduulah heregtei. es tgwes yduu uls orond min deerh jishig togtoh higuurtai bollo.