Жижи Хадид үнэт эдлэл “үйлдвэрлэв”

 

Загварын ертөнцөд цахиур хагалсан Жижи Хадид бие даасан брэндээ байгуулснаа “Грациа” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Загварын ордныхны хамтран ажиллах санал, бүтээлч дизайнерын урилгаас татгалздаг байсан модель бүсгүй үнэт эдлэлийн ертөнцөд хүч сорихоор шийдсэн байна. Жижи Хадид анхны цуглуулгаа “Мессика” брэндийг үүсгэн байгуулагч Валеритай хамтран гаргаснаараа шинэлэг байв. Тэдний хамтын бүтээл болох үнэт чулуун шигтгээ бүхий ээмэг, бөгж, хүзүүний зүүлт цөөн тоогоор худалдаанд гарах бөгөөд сурталчилгааны зураг авалтаа эхлүүлжээ. Сонирхуулахад, эдгээр гоёл чимэглэл Жижи Хадидын нэрийн эхний G үсгийн хэлбэртэй юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)