М.Калашниковын хөшөөг Москвад босгов

 

“AK-47” бууг зохион бүтээсэн Михаил Калашниковын хөшөөг Оросын нийслэл Москва хотын “СадоваяКаретная” болон “Долгоруковская” гудамжны уулзварт босгосон байна. Хөшөөний нээлтийн үеэр ОХУ-ын Соёлын сайд Владимир Мединский “М.Калашников бол Оросын нэрийг дэлхийд гаргасан аугаа хүмүүсийн нэг юм. Тэрбээр авьяас чадвартай, эгэл даруу, үнэнч шударга бөгөөд зохион байгуулах чадвартай нэгэн байжээ. Энэ эрхэм чанар нь түүнд эцэг орныг хамгаалах зэвсгийг бүтээх хүчийг өгсөн” гэжээ. Мөн сайд В.Мединский “AK-47” бууг Оросын соёлын жинхэнэ брэнд гэж тодорхойлсон байна. М.Калашниковыг 2013 онд “ОХУ-ын баатар” цол, “Алтан од” медалиар шагнаж байв. Тэрбээр мөн онд 94 настайдаа өөд болсон билээ. Түүний удирдлага дор 150 төрөл зүйлийн буу зохион бүтээсэн юм. Гэхдээ 1946 онд зохион бүтээсэн “АК-47” автомат буу түүний хамгийн алдартай бүтээл билээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • hg (202.72.245.165)

    2017-09-21

    mongol udmiin hun gj orsuud helehgui l bn da