Анжелина Жоли Оскарт нэр дэвшлээ

 

Анжелина Жолийн найруулсан "First They Killed My Father" кино 90 дэх удаагийн Оскарын наадамд шилдэг гадаад хэл дээрх кино төрөлд нэр дэвшсэн тухай Академийн шагнал гардуулах ёслолын албан ёсны сайтад мэдээлжээ. "АНУ-ын найруулагчийн бүтээл гадаад хэл дээрх киноны төрөлд анх удаа өрсөлдөж байна" гэж эх сурвалжид онцолжээ. "Анжелина Жоли Камбож улсын уран бүтээлчидтэй хамтран ажилласан ба “Түүхийг одоо цагт авчрах нь миний хувьд дахин давтагдашгүй туршлага байсан. 'First They Killed My Father' киног Оскарын шагналд нэр дэвшсэн гэдгийг зарлах тэр мөчид бид бүгд хамт байсан. Бидний сэтгэл хөдлөл дээд цэгтээ тулсан. Энэ аялал миний хувьд үнэхээр урт байлаа. Хэдийгээр энэхүү кино маш хувийн шинж чанартай боловч үүний зэрэгцээ Камбож улсын сая, сая иргэний туулсан замыг харуулахыг хичээлээ. Бид энэ жил Камбож улсыг төлөөлж буйгаараа их бахархаж, энэ мөчийг бүх улс орон даяар хуваалцахыг хүсч байна" гэж Анжелина Жоли хэлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)