Т.Баясгалан “Алтан цомог” гаргалаа

 

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан ард түмнийхээ сэтгэлд хоногшсон дуунаас дээжлэн “Алтан цомог” хэвлүүлсэн байна. Т.Баясгалан хэмээх уран бүтээлчийн намуухан хоолойг санагалзсан сонсогчдынх нь хувьд “Алтан цомог” гэнэтийн бэлэг болсон юм. Нийтийн дууны ертөнцөд давтагдашгүй орон зайгаа эзэлсэн дуучин бүсгүй эхийн элбэрэл, үрийн ачлал, зүрхний тайтгарал, насны хайр шингэсэн сайхан уран бүтээлээ энэхүү шинэ цомогтоо багтаажээ. Урлагийн салбараас түр хөндийрсөн тэрбээр 2016 онд “Хос орчлон”, “Хаврын найраг” дуугаараа эргэн ирэхэд дуу хоолой, орон зайг нь үгүйлсэн үзэгчид, урлагийн алтан тайз нь баярлан угтсан билээ. Дуучин С.Жавхлантай хамтарсан “Илгээлтийн эзэн” хандивын тоглолтын тайзнаас “Ард түмэндээ ая дуугаа өргөх өдрийг цаг минут тоолон хүлээлээ. Сонсогчдоо, тайзаа, дуугаа маш их санасан байна” хэмээн хоолой зангируулан өгүүлж байсан юм.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)