Дэлхийн хэлээр эх орныхоо мэдээллийг хүргэх боломжтой боллоо

 

Дэлхийн хөгжингүй улс орнууд өөрсдийн эх оронд болж байгаа цаг үеийн мэдээ мэдээлэл, урлаг соёлыг харуулахын тулд тухайн улсын хэлээр нь хүргэдэг. Манай улс ч гэсэн өөрсдийн зан заншил, өв соёлоо дэлхийн хэмжээнд хүргэхийн тулд Үндэсний Олон Нийтийн телевиз өчигдөр "MNB World" төслөө танилцууллаа.

Төслийн хүрээнд цаг үеийн үнэн бодитой мэдээлэл болон аялал жуулчлал, шоу цэнгээнт нэвтрүүлгүүдийг үзэгчдэд хүргэх юм. Ингэснээр улс төрөөс ангид бие даасан телевизийн анхны суваг байх болно гэж төслийн ажлын хэсгийн гишүүн Б.Баяртулга хэллээ.

50 жилийнхаа ойгоор хэрэгжүүлж буй төслийн хугацаа 2018-2020 оны хооронд үргэлжлэх аж. Эхний жилдээ дотооддоо өөрсдийн үйлдвэрлэсэн контентуудыг хүргэх бол ирэх жилээс гадны зах зээл рүү Азийн 20 гаруй улс оронд нэвтрүүлэх болно гэж төслийн багийнхан хэлж байна. Энэ нь манай улсын эдийн засаг болоод гадаад зах зээлийн хамрах хүрээг нэмэгдүүлэх болно гэж харж байгаа юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)