Ан Сан Су Чи: Ракхайн мужид зэвсэгт мөргөлдөөн болоогүй

 

Мьянмарын удирдагч Ан Сан Су Чи хойд Ракхайн мужийн асуудлыг шийдвэрлэхэд хамтарч ажиллахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. Ан Сан Су Чи нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганд оролцохоо цуцалсны дараа Засгийн газрын зүгээс үндэсний эв нэгдэл, энх тайвны төлөө хийж буй ажлын хүрээнд өнгөрсөн мягмар гарагт Нейпьидо хотноо Мьянмарын олон улсын хурлын төвд үг хэлсэн байна. Ан Сан Су Чи нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичиг асан Кофи Аннан тэргүүтэй Зөвлөх комиссоос гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэхээр Засгийн газраас өгсөн амлалтаа биелүүлэхээ илэрхийлээд, энэхүү зөвлөмж нь тус улсын нөхцөл байдлыг богино хугацаанд сайжруулахад тус дөхөм болох болно гэжээ. Тус хурлын танхимд цугларсан 700 хүн, түүний дотор 120 гадаадын дипломатчийн өмнө Ан Сан Су Чи үг хэлэхдээ, “Ракхайн мужид энэ сарын 5-наас хойш ямар ч зэвсэгт мөргөлдөөн, цэвэрлэгээний үйл ажиллагаа болоогүй” гэж онцолсон байна. Гэвч тэрбээр исламын шашинт олон хүн хил даван Бангладеш руу зугтаж буй талаарх мэдээлэлд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Исламын шашинтнууд үй олноороо Ракхайн мужаас дүрвэн зугтаж байгаа шалтгааныг олж мэдэхийг хүсч байгаагаа илэрхийлээд, үүний тулд дүрвэн зугтсан болон үлдсэн иргэдийн санал бодлыг сонсох ёстой гэж мэдэгдэв. Мөн “Арьс өнгө, шашин шүтлэг, улс төрийн байр сууриас үл хамааран Мьянмар улсад хүний эрхийг зөрчсөн хэн нэгний эсрэг арга хэмжээ авах болно” гэж анхааруулсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • bbb (66.181.160.96)

    2017-09-22

    ebegiin naiz avgai,ardchilaliin bag zuusen baliar horon sanaatai shulam uhej dald or