НИТХ-ын даргад нэр дэвшигчид саналын тоогоор тэнцлээ

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 11 дүгээр хуралдаан сая өндөрлөлөө. Энэ өдрийн хуралдаанаар НИТХ-ын шинэ даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн юм. МАН-ын бүлгээс Д.Баярсайханыг, заалнаас С.Амарсайханыг НИТХ-ын даргад нэр дэвшүүлэн,  санал хураалтыг нууцаар явууллаа.

Санал хураалтад 44 төлөөлөгч оролцсоноос Д.Баярсайханд 17, С.Амарсайханд 17 төлөөлөгч саналаа өгсөн байна. Харин санал өгсөн төлөөлөгчдөөс 10 нь цагаан хуудас өгсөн аж. Хоёр нэр дэвшигчийн хувьд ийнхүү авсан саналын тоогоороо тэнцэж, хэн хэн нь олонхийн буюу 50+1 хувийн санал авч чадсангүй.

НИТХ дахь МАН-ын бүлэг ажлын 5 хоногийн завсарлага авснаар өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ёсми (103.26.195.68)

    2017-09-22

    Баярсайхан гэдэг аймшгийн авгай сайн дураараа зайгаа тавьж өгмөөр юм шиг