Жуулчдыг сансарт нисгэнэ

Америкийн хамгийн том интернэт худалдааны сайт “Аmazon” сайтын үүсгэн байгуулагч Жефф Безосын байгуулсан “Blue Origin” компани 2019 оны дөрөвдүгээр сараас жуулчдыг сансарт аялуулахаар болжээ. Компанийн гүйцэтгэх захирал Боб Смит Виржиниад болсон Үндэсний сансрын чуулганы үеэр “Манай компани 18 сарын дараа сансарт хүн нисгэнэ.

Гэхдээ сансрын нисгэгч биш, энгийн хүмүүсийг сансарт аялуулна” гэжээ. Тус компанийнхан ирэх оны эхээр сансарт хүн нисгэнэ гэж төлөвлөсөн ч зарим нэг шалтгааны улмаас хугацаагаа хойшлуулжээ. Одоогоор “Blue Origin” компанийнхан “New Shepard” пуужингаараа сансарт нисэх таван удаагийн туршилт хийжээ.

 

Б.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)