“iPhone 7” борлуулалтаараа тэргүүллээ

 

“IHS Markit” компанийн шинжээчид 2017 онд хамгийн их борлуулалттай ухаалаг утаснуудын жагсаалт гаргажээ. Тэдний онцолсноор оны эхний хагаст “iPhone 7” гар утас борлуулалтаараа тэргүүлсэн бол “iPhone 7 Plus” загвар удаалсан байна. Харин “Самсунг” компанийн “Galaxy Grand Prime Plus” загварын утас жагсаалтын гуравдугаарт багтжээ. Түүний дараа “iPhone 6S”, “Самсунг Galaxy S8” загварууд орсон аж. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, энэ жил “iPhone 7” утасны борлуулалтын үзүүлэлт өнгөрсөн жилийн “iPhone 6S” загвартай харьцуулбал хангалтгүй үнэлгээ авчээ. Түүнчлэн “IHS Markit” компани “Apple” брэнд зах зээлд эзлэх хувиа жил ирэх тусам алдаж байгааг судалгаагаар баталлаа. Тодруулбал, 2015-2017 онд “iPhone” утасны зах зээлд эзлэх хувь 10 хүртэл буурсан бол одоо бүр таван хувьд хүрчээ. Мөн “Самсунг” компанийн ухаалаг утаснуудын борлуулалт буурсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)