БНСУ Пхеньяны хакеруудыг сэжиглэж байна

 

БНАСАУ-ын хакерууд БНСУ-ын батлан хамгаалахын нууцын зэрэглэлтэй баримт бичгүүдийг хулгайлсан байж магадгүй гэж эх сурвалж мэдээллээ. БНСУ-ын хэвлэлийнхний мэдээлснээр, авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан АНУ болон БНСУ-ын дайны төлөвлөгөө тэргүүтэй нийт 235 гигабайт хэмжээ бүхий батлан хамгаалахын баримт бичиг үүнд багтсан байна. Умардын хакерууд өнгөрсөн оны дайны төлөвлөгөөг хулгайлсан гэдгийг Сөүлийн эрх баригч Ардчилсан намын хууль тогтоогч И Чол Хи анх мэдээлжээ. Хэдий тийм боловч БНСУ-ын Батлан хамгаалах яам тайлбар өгөхөөс татгалзсан төдийгүй одоогоор мэдээллийг баталгаажуулаагүй байгаа юм. “Ренхап” агентлагийн мэдээлснээр алдагдсан материалуудын 80 орчим хувийг тогтоогоогүй байгаа аж. Гэхдээ БНСУ-ын тусгай хүчний төлөвлөгөө, батлан хамгаалахын зэр зэвсэг, тоног төхөөрөмжийн мэдээлэл байж болзошгүй гэж үзэж байна. Хэрэв дээрх мэдээлэл үнэн болох нь тогтоогдвол цахим халдлага хоёр улсын харилцаа хурцадмал байгаа энэ үед томоохон асуудал үүсгэж болзошгүйг ажиглагчид анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (103.229.123.168)

    2017-10-12

    Өөрсдөө хамаг нууцаа алдчихаад өрөөлийг буруутгаад яахавдээ.Өөрсдөө л буруутай,хариуцлага алдсан хүнээ олж хариуцлагаа тооцвол бараа