Р.Бурмааг ҮХЦ-ийн гишүүнээр томилуулах саналаа эргүүлэн татлаа

 

Өмнөх парламентын үед ХХАА-н  сайдаар ажиллаж байсан Р.Бурмааг Ерөнхийлөгч Х.Баттулга  Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах тухай саналыг УИХ-д хүргээд  байгаа билээ. Гэвч энэ санал эрх баригч  МАН бүлгийн зүгээс дэмжлэг авахгүй нь тодорхой болохын хамт олон нийтийн зшээс ч тийм ч таатай хүлээж авахгүй байгаа. Ерөнхийлөгчийн саналыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр Б.Саранчимэг гишүүн бүлгээ төлөөлж завсарлага авсан юм.

Үүнтэй холбогдуулан МАН-ын бүлгийн хуралдааны үеэр Р.Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах нь зүйтэй гэсэн  томьёоллоор санал хураалт явуулж, гишүүдийн олонхи нь дэмжээгүй байдаг. Улмаар нийгмийн сүлжээнд Р.Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд томилох нь зохисгүй гэсэн шүүмжлэл хөвөрч байв.

Байдал нэгэнт ингэж эргэж байгаа учир Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр УИХ-д хүргүүлсэн Р.Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд томилуулах тухай саналаа буцаан татаж буйгаа мэдэгджээ.

Тэрээр  Раднаагийн Бурмааг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулах тухай УИХ-д санал болгосон захирамжаа хүчингүй болгосныг мэдэгдэж, зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.189.176)

    2017-10-15

    Тэгмээр дээ. Энэ авгай очсон газар бүртээ бүтэхгүй зүйл хийж явдаг. Дээр нь ядаж хуульч хүн байх нь зөв шүү дээ.

  • irgen (62.167.114.16)

    2017-10-13

    zovhon huulichid baih estoi, tegeed ch er ni zov hymyysee tavi, tegeed bainga oorchildogoo zogsoo, ene gazar chin namtai holboogui baih estoi baiguullaga shyy !!!!

  • irgen (62.167.114.16)

    2017-10-13

    zovhon huulichid baih estoi, tegeed ch er ni zov hymyysee tavi, tegeed bainga oorchildogoo zogsoo, ene gazar chin namtai holboogui baih estoi baiguullaga shyy !!!!