АТГ-аас сайдад нэр дэвшигчдийг зөрчилгүй гэж үзлээ

 

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр сайдад нэр дэвшигч 15 гишүүний нэрийг зарласан билээ. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн кабинетэд ажиллах бүрэлдэхүүний талаарх саналаа Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөхөөр хүргүүлсэн. Мөн сайдад нэр дэвшүүлсэн хүмүүс ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг АТГ-т хянуулахаар хандсан юм. 

Тэгвэл АТГ-аас сайдад нэр дэвшигчдийг ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн хариуг илгээсэн байна. 

 

Шинэ Ерөнхий сайдын танхимын 15 сайд

  1. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин
  2. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар
  3. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
  4. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж 
  5. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
  6. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 
  7. БОНХ-ийн сайд Н.Цэрэнбат
  8. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа
  9. НХХ-ийн сайд С.Чинзориг
  10. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 
  11. Зам тээврийн сайд Ж.Бат-эрдэнэ 
  12. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
  13. БХБ-ын сайд Х.Баделхан
  14. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
  15. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нарын нэрийг УИХ-д өргөн барихаар болжээ.

Одоо Ерөнхийлөгчөөс хариу ирсний дараа сайдад нэр дэвшигдийн нэрийг УИХ-д өргөн барьж, албан ёсоор томилно. 

 

Б.Цэнгэл

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Zochin (103.9.90.195)

    2017-10-13

    ZG burdeh oirtoj l ba.MAN-in 2 buleg TOHIROLTSOOND hurch EVLERLIIN ZG baiguulahaar UZuvlul. Bulgeeree asuudlaa shiidsen.ATG ch ner devshigchdiig YAMARCH ZURCHILGUI gedgiig mash hurdan togtoogood ugsun ba.Erinhiilugch bol yoschilood uguh baih.Odoo UIH deer l yamar haluuhan asuudal uuseh yum bol.65-in buleg her evlersniig harah uldej ba.33-32-AN-Javhlan. nar UIH dotorh ZG-aa songoh bolj ba