Ким Жон Ун Оросын Думаас тусламж хүссэн байна

ОХУ-ын төрийн Думын доод танхимын олон улсын асуудал хариуцсан хорооны гишүүн Антон Морозов болон Алексей Диденко, Павел Шперов нарын Оросын либераль ардчилсан намын (ЛДПР) төлөөлөл Пхеньянд энэ сарын 2-6-нд айлчилсан билээ. Айлчлалынхаа дараа Антон Морозов “Пхеньян алсын тусгалт пуужин харвахаар төлөвлөж байна. Пуужин АНУ-ын баруун эрэгт хүрэхийг тооцоолсон математик тооцооллыг хүртэл бидэнд харуулсан. Бидний ойлгосноор тэд ойрын хугацаанд дахин нэг пуужин харвах нь гарцаагүй. Тэдний хандлага илүү заналхийлсэн шинжтэй байсан “ гэж “Риа новости” агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан. Пхеньян дахь Оросын Элчин сайдын яамны мэдээлснээр, ЛДПР намын төлөөлөгчид Умард Солонгосын талтай хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцжээ.

Тухайлбал, Умард Солонгосын Ардын дээд хурлын дарга Ким Ен Нам АНУ-ын баруун эрэгт хүрэх чадвартай тив хоорондын баллистик пуужин бүтээснээ ОХУ-ын Думын гишүүдэд хэлсэн байна. НҮБ- ын 72 дугаар чуулган дээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Умард Солонгосыг бүрэн устгана” гэж сүрдүүлсэн бөгөөд удирдагч Ким Жон Уныг “Пуужинтай жаал” хэмээсэнд Пхеньяны эрх баригчид дурамжхан буйгаа Антон Морозовт илэрхийлсэн аж. Ким Жон Ун “Цагаан ордны тэргүүн Дональд Трампаар сор зална” гэж амласныг Оросын Думын гишүүдийг хүлээн авч уулзсан Умард Солонгосын нөлөө бүхий албан тушаалтнууд онцолж байжээ. Мөн АНУ-ын Ерөнхийлөгчид зохих хариуг нь барихад Оросын тал туслахыг Думын гишүүдээс хүссэн байна. Төрийн Думын бүх фракцийн төлөөлөл ирэх сард Пхеньянд айлчлахаар болсон тухай “Риа новости” агентлаг мэдээлсэн байна. Оросын Коммунист намын дарга Казбек Тайсаевын хэлснээр, төлөөлөгчдийн айлчлалын хөтөлбөрийг Думын хуралдаанаар хэлэлцэж батлах аж. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Умард Солонгост цохилт өгөөд үр дүнд хүрэхгүй.

Энэ улсад тагнуулын байгууллагуудын илрүүлээгүй цэргийн нууц объект олон бий. Пхеньяны байр суурийг Д.Трамп харгалзан үзэх ёстой. Манай улс Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг энхийн замаар шийдэхийг хичээдэг болохоос дэмждэггүй. Умард Солонгосын эрх баригчид цөмийн зэвсгийн туршилтаа явуулдаг нэг гол бааз нь Оросын хилээс 200 хүрэхгүй километрт байрладаг. Тиймээс Пхеньяны цөмийн болон пуужингийн удаа дараа хийж буй туршилт биднийг түгшээдэг” хэмээсэн байна.

Оросын Ерөнхийлөгчийн мэдэгдлийг АНУ-ын хэвлэлүүд эш татахдаа “В.Путин бол Умард Солонгост цохилт өгөхийг эсэргүүцдэг улстөрч” гэжээ. АНУ-ын Батлан хамгаалах яамны сайд Жеймс Мэттис болон АНУ-ын зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооны дарга, генерал Жозеф Дэнфорд нар БНАСАУ-ын эсрэг цэргийн ажиллагааны хувилбар, түүний дотор тус улсад өрсөн цохилт өгөх тактикийг өнгөрсөн мягмар гарагт АНУ- ын Ерөнхийлөгч Дональд Трампт танилцуулжээ. ТАСС агентлагийн уламжилснаар, Цагаан ордны тэргүүн өөрийн багийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан гишүүдтэй зөвлөгөөн хийж, Батлан хамгаалах яамны сайд Жеймс Мэттис болон Пентагоны зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооны дарга, генерал Жозеф Дэнфорд нарын товч мэдээллийг сонссон байна. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр Умард Солонгосын зүгээс гарч болзошгүй аливаа хэлбэрийн түрэмгийлэлд хариулах хувилбарт гол анхаарлаа хандуулжээ.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • Иргэн (182.160.36.92)

    2017-10-16

    Манай мангар иргэдийг сонголтоо зөв хийж чадахгүй,Эргүүтсэн хэдэн улс төрчдын тоглоом болж байхад Умард Солонгос том дугарч чадаж байна.Хийж ч чадаж байна.Манайд хэдэн АК буунаас өөр юу байгаан бэ?Хэдэн олигархиуд нь хөрөнгөжиж та нар хоосон ходоодоо хонхолзуулаад эдгээр 76 ухнуудыг хөөрөгдөөд л сууж байгаа биз дэ.Гадныхан бидний энэ байдлыг хараад"Үхэр" Монголчууд гэдгийг наад хар толгойгоо ажилуулаад бодоод үз.

  • !!! (83.153.124.210)

    2017-10-16

    muu hoolni sav!

  • (108.92.148.34)

    2017-10-15

    Iimerhuu teneguud haa saigui tenej baidag bolohoor mongolchuudiig UHER hemeesen boloi

  • (103.10.20.58)

    2017-10-15

    erguu gulug ve chi

  • (202.9.41.128)

    2017-10-15

    Бараг нутаг дээр нь цөмийн туршилт явуулаад байхад эсэргүүцэл үзүүлдэггүй нь ямар учир б.на.Путин өөрөө европт амьдардаг учраас тоодоггүй байх даа.Ким Чен У шалдаа буух цаг ирэх л юм б.на даа.

    !!! (202.9.41.128)

    2017-10-15

    muu hoolni sav!

    2017-10-15

    Iimerhuu teneguud haa saigui tenej baidag bolohoor mongolchuudiig UHER hemeesen boloi

    2017-10-15

    erguu gulug ve chi

  • (103.26.194.245)

    2017-10-15

    Yanaa