Засгийн газрын гишүүдийг томилуулах саналаа өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилуулах тухай саналаа Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Уг албан тоотод “Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн дараах хүмүүсийг дор дурдсан албан тушаалд томилуулах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна. Үүнд:

 

 

1.   Өлзийсайханы Энхтүвшинг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдын;

2.    Гомбожавын Занданшатарыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын;

3.    Намсрайн Цэрэнбатыг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын;

4.    Нямаагийн Энхболдыг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын;

5.    Дамдины Цогтбаатарыг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдын;

6.    Чимэдийн Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын;

7.    Содномын Чинзоригийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын;

8.    Цэндийн Нямдоржийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын;

9.    Хавдисламын Баделханыг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдын;

10. Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын;

11. Жадамбын Бат-Эрдэнийг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдын;

12. Долгорсүрэнгийн Сумъяабазарыг Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын

13. Батжаргалын Батзоригийг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын;

14. Цэрэнпилийн Даваасүрэнг Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдын;

15. Даваажанцангийн Сарангэрэлийг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын;

Улсын Их хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

Мөн “Дээр дурдсан хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшүүлэхдээ тэдний улс төрийн болон тухайн салбартаа ажиллаж хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, хариуцлагатай, ажил хэрэгч чанарыг нь үндэслэсэн бөгөөд цаашид бүрэн эрхийнхээ хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудыг биелүүлэхийн төлөө бүхий л мэдлэг, чадвар, нөөц бололцоогоо дайчлан, танхимын зарчмаар хамтран ажиллах чадвартай гэж үзсэн болно” хэмээн танилцуулгад дурджээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэх УИХ-ын Байнгын хорооны хуралдаанууд эхэллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 
 
 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • irgen (202.179.26.87)

    2017-10-17

    Эрдэнэбат сайдын засгийн газар мөнгөтэй , эдийн засгийн сэргэлттэй, ажил жигдэрсэн салбаруудтай, ажилсаг хамт олонтой , тавьсан зорилготой, хийж бүтээсэн ажилтай засаг төрийг хүлээлгэж өглөө шүү. Та бүхэнд . Эвийг хичээж сайн ажиллахыг шинэ сайдуудаа хүсэж байна.

  • ИРГЭН (202.179.27.247)

    2017-10-17

    ОДОО ХУРДАН БАТЛААД АЖИЛД НЬ ОРУУЛ. ӨМНӨХ ЗАСАГ САЙН АЖИЛЛАСАН ШҮҮ. ХҮРСЭН ТҮВШНЭЭС НЬ УХРААЖ БОЛОХГҮЙ, ХАРИН Ч АХИУЛЖ ЗОРИГТОЙ АЛХМУУД ХИЙ. 1.ТОЛГОЙНУУДЫГ АЖИЛЛАГААНД ОРУУЛ. 2.АН ЗАСАГЛАХ ҮЕД ИДЭЖ ШАМШИГДУУЛСАН ДАРЖ ЗАМХРУУЛАХ ШАТАНДАА БАЙГАА ОЛОН ИХ НАЯД, ТЭРБУМЫН ХЭРГҮҮДИЙГ ШУУРХАЙ ШУДАРГА ШИЙДҮҮЛ. 3.МАН, ЗГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРТ ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТУУДАА ХЭРЭГЖҮҮЛ. 4.АРД ТҮМНИЙГХЭЭ ДУНД ОРЖ, МЭДЭРЧ, ЗӨВ ШИЙВЭРҮҮД ГАРГАЖ АЖИЛЛА. 5.МАН-ЫН ХАГАРЛЫГ БҮРЭН ЗОГСОО. ХОЁР ТАЛ БОЛЖ ХАНДАХ АЛИВАА ХАНДЛАГА ГАРГАСАН ХҮНД ХАРИУЦЛАГА ТООЦ. 6.ХИЙЖ БУЙ АЖИЛ, ҮР ДҮНГЭЭ ОЛОН НИЙТЭД ХҮРГЭЖ СУРТАЛЧИЛ. БОЛОХГҮЙ ЗҮЙЛИЙГ ОЛОН НИЙТЭД УЧРЫГ ДОР БҮР НЬ ХЭЛЖ ТАЙЛБАРЛАЖ БАЙ. ЕР НЬ ӨМНӨХ ЗАСГИЙН МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГАА БАРАГ БАЙХГҮЙТЭЙ АДИЛ БАЙСАНД ДҮГНЭЛТ ХИЙ. АМЖИЛТ!

  • ахр (150.129.142.90)

    2017-10-17

    төрөөс төрсөн тэрбумтан, сонгууль луйвардагч Ч. Хүрэлбаатарыг одоо болиоч ээ