Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүдийг зөвшилцөх тухай албан бичигт хариу өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүдийг зөвшилцөх албан бичигт өнөөдөр хариу өглөө. Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд энэ тухай албан бичгийг гардуулан өгч ажилд нь амжилт хүслээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх   “Давхар дээл гэж шүүмжилж байна. Судалгаа хийж үзсэн. Европын хөгжингүй орнууд,  тухайлбал ХБНГУ, Англи, Малайз, Сингапур зэрэг улс орны Засгийн газар танхимынхаа сайд нарын 50 илүү хувийг парламентаасаа  бүрдүүлсэн байдаг. Миний хувьд сайд нарыг УИХ-ын гишүүдээр бүрдүүлснээр дэвшүүлсэн зорилт, зорилгоо биелүүлж урагшаа гишгэхэд тустай”  гэсэн юм.

 

Ерөнхий сайд өмнө нь  “Эдийн засгийн хямрал, энэ том сорилтуудыг даван туулахын тулд Монголын ард түмэн, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хуралтайгаа манай Засгийн газар гар, сэтгэл нийлэн зүтгэх болно. Бидний бодлого, үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна” чуулганы индэр дээрээс хэлж байсан юм гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.57.94.30)

    2017-10-17

    ene xund ooriin tolgoigoor shiidex asuudal bdag bolov uu. naana ni Zi enxold, Altanxuyag geed xudlaa garuud ix bnaa