Богд хааны ордон музей энэ бямба гарагт үнэгүй үйлчилнэ

 

Богд Хааны Ордон Музей энэ сарын 21-ний бямба гарагт зочдод үнэ төлбөргүй үйлчилнэ. Энэ үеэр Монголын орчин үеийн шаазан урлалын мастер уран бүтээлч Х.Хадхүү хамгийн сүүлийн үеийн Өндөр Гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцээр бүтээсэн бурхдаа олон нийтэд танилцуулах юм.

 

Бямба гарагийн 14 цагт эхлэх тус үзэсгэлэнд Богд хааны ордон музейд хадгалагддаг Өндөр гэгээн Занабазарын сор бүтээлүүд болон ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Богд хааны ордон музейтэй хамтран явуулсан "Сарьдагийн хийд"-ийн малтлага судалгаагаар илэрсэн Өндөр гэгээн Занабазарын бүтээл туурвилын нэг төрөл болох шавар урлалын бурхад нэг дор дэглэгдэх аж. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)