Леди Гага сүй тавьжээ

 

Дуучин Леди Гага сүй тавьсан тухай энтертайнмент эх сурвалжууд мэдээлж байна. Дуучин бүсгүйн дотнын найз “Леди Гагад болзоот залуу Кристиан Карино нь өнгөрсөн сард сүйн бөгж бэлэглэсэн. Тэд католик ёсны дагуу сүй тавих ёслолоо удахгүй хийнэ. Гэхдээ Леди Гага өмнөх сүйт залуу, жүжигчин Тейлор Киннийн хуримын дараа Кристиан Каринотой сүй тавьснаа албан ёсоор зарлана” гэж сэтгүүлчдэд ярьсан байна. Мөн дуучны аав Жо Жерманотта “Охин Синтиядаа аз жаргал хүсье” хэмээн твиттер хуудастаа жиргэжээ. Дуучин Леди Гага арт менежер Кристиан Каринотой 2016 оноос болзох болсон юм. Хосууд харилцаагаа өнгөрсөн тавдугаар сард нийтэд зарласан билээ.

 

Х.ЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)