Замын цагдааг мөргөсөн хэргийг шалгаж байна

 

Энэ сарын 16-ны 16.00 цагийн орчимд Контенинтал зочид буудлын уулзвар дээр замын цагдаагийн алба хаагчийг мөргөсөн хэрэг гарсан. Энэ хэргийг хуулийн дагуу шалгаж байгаа талаар Замын цагдаагийн албанаас мэдээллээ. 

Замын цагдаагийн алба хаагч Г.Б-г уулзвар дээр зохицуулалт хийж байхад “Ланд Круйзер 200” маркийн автомашин мөргөсөн байна.

Цагдаагийн алба хаагч хэргийн дараа Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзлэг, оношилгоо хийлгэсэн бөгөөд биеийн байдал хэвийн үүрэг гүйцэтгэх боломжтой байгаа талаараа хэлжээ. Харин цагдааг мөргөсөн жолооч “Тухайн үед уулзвар түгжрэлтэй байсан. Миний машин гарахаар зай байсан учраас үүнийг ашиглаад гарах гэтэл нарны гялбаанд цагдаагийн албан хаагчийг харалгүй мөргөж гэмтээсэн. Болгоомжгүй байдлаасаа болж замын цагдааг гэмтээсэндээ гэмшиж байна. Цагдаагийн алба хаагчийн эрүүл мэндэд нь анхаарна” гэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)