0-15 насны хүүхдийн шүүх шинжилгээний төлбөрийг цуцална

 

Хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн таван настай охиныг Шүүх шинжилгээний хүрээлэнгийхэн шинжилгээнд хамруулахын тулд 10 мянган төгрөгийн төлбөр нэхсэн, төлбөрийн чадваргүй бол шинжилгээ хийх боломжгүй” хэмээсэн гэх мэдээлэл өдгөө олон нийтийн анхаарлыг татаж байгаа.

 

Тэгвэл сайд нарыг томилох өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "0-15 насны хүүхдээс төлбөр авч шүүх шинжилгээний дүгнэлт хийдэг явдлыг хэрхэн зохицуулах вэ гэх асуултыг Ерөнхий сайдаас асуув. Түүний асуултад У.Хүрэлсүх "ШШҮХ 0-15 настай хүүхдийн гэмтлийн зэргийн тогтоохдоо гурван сайдын тушаалаар төлбөр авдаг журамтай байдаг юм билээ. Энэ тушаалыг ЗГ-ын анхны хуралдаанаар цуцална. Бид үр хүүхдүүдээсээ мөнгө татах ёсгүй. Хохирогч болсон 0-15 насны хүүхдийг шүүх шинжилгээнд хамруулахдаа төлбөр авдаггүй болгох шийдвэр гаргана" гэлээ.   

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)