Хунтайжийн найз бүсгүй карьераа өндөрлөнө

 

Английн хунтайж Гаррийн найз бүсгүй, жүжигчин Меган Маркл карьераа дуусгахаар шийдсэн талаар “The Daily Star” сэтгүүлд мэдээллээ. Хунтайж өнгөрсөн сард Меганд гэрлэх санал тавьснаар жүжигчин бүсгүй карьераа дуусгахаар болсон гэж зарим хэвлэл таамаглаж байна. Меган Маркл "Suits" цувралын Рэйчел Зэйний дүрийг 2011 оноос амилуулсан ба тус цувралын наймдугаар улиралд тоглохгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Одоогоор Меган Маркл "Suits" цувралын долоодугаар улирлын 11-16 ангиудын зураг авалтад оролцож байгаа бөгөөд ирэх сар гэхэд энэхүү төслийг бүр мөсөн орхино гэдгийг “Express” сонинд өгсөн ярилцлагадаа дурдаж байв. "Suits" цувралын наймдугаар улирлын зураг авалт 2018 онд эхэлнэ. Эх сурвалжийн мэдээлснээр, Меган НҮБ-ын Хүүхдийн санд ажиллахаар болсон ба сайн үйлсийн аянд идэвхтэй оролцохоор болжээ. Меган Марклын найз залуугийнхаа эмээ болох Английн хатан хаан II Элизабетатай танилцсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)