Монголын энхийг сахиулагчид гавьяа байгуулав

 

Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж буй Монголын энхийг сахиулагчид Бентиу хотод өнгөрсөн даваа гарагт болсон халдлагын үеэр баатарлаг гавьяа байгуулжээ. Энэ талаар Өмнөд Судан дахь НҮБ- ын цэргийн командлагч, хошууч генерал Д.Баярсайхан “Бентиу хот дахь НҮБ-ын байр руу орон нутгийн хэт даврагчид халдлаа. Энэ үеэр жижүүрт гарсан Монголын энхийг сахиулагчид байрыг амжилттай хамгааллаа. Манай цэргийн байрлаж буй Бентиу хот хамгийн тайван бус нутагт тооцогддог. UNMISS буюу НҮБ-ын Өмнөд Судан дахь цэргийн ажиллагаанд Монголын цэргүүд хамгийн нэр хүндтэй нь” хэмээн мэдээлсэн юм. Зүүн Африкийн Өмнөд Суданд НҮБ-ын мандатын дагуу энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа билээ. Тэд НҮБ-ын байрлалын аюулгүй байдлыг хангах, энгийн иргэдийн болон тусламжийн цувааг хамгаалах, хүмүүнлэгийн ажиллагаанд оролцдог юм байна. UNMISS сайтад “Өмнөд Суданд Монголын 850 энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэж байна. Тэд энхийг сахиулах хүчний дагаж мөрдөх стандартыг чанд сахиж, зориг, хатуужилтай үүрэг гүйцэтгэдэг. Энэ сарын 16-нд байрласан объектоо амжилттай хамгааллаа. Монголын цэргүүд өнгөрсөн тавдугаар сард энгийн иргэдийн амь насыг хамгаалж баатарлаг гавьяа байгуулсан” хэмээн онцлон тэмдэглэжээ.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)