Д.Оюунхорол: Огцруулахад нь 100 хувь оролцсон АН-ынхан ярьсан хэлснээсээ буцаж арчаагүй улс төр хийж байна

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор гишүүд сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Бид уг нь ойлголцсон байсан. Та харамсалтай нь тохиролцооны Засгийн газар байгуулчихлаа гэдгийг Ерөнхий сайдад шууд хэлье. Энэ бол алдаа. Олон нийтийн дэмжлэгийг авах байсан боломжоо та алдсан” гэх зэргээр байр сууриа илэрхийлэв. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Оюунхорол АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатийн хэлсэн үгийг хэтэрхий улстөржсөн өнцгөөс хандаж байна хэмээн үзэж, Засгийн газрыг огцруулахаас өмнөх байр суурь, хэлсэн үгнээсээ АН-ынхан буцаж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн юм. 

Тэрбээр "Нэр нь орж ирсэн бүх сайд нарт баяр хүргэе. АН-ын гишүүдийн хэлж ярьж байгааг сонсоод ичиж сууна. Засгийн газрыг огцруулаад У.Хүрэлсүхийн Засгийн газрыг 100 хувь дэмжиж хамтарч ажиллана гэж хэлчихээд өнөөдөр АН-ынхан үгнээсээ буцаж байгааг ойлгохгүй байна. Огцруулахад нь 100 хувь оролцчихоод, өвөл хаяанд ирчихээд байхад ярьсан хэлснээсээ буцаж улс төр хийх нь арчаагүй үзэгдэл юм. Та бүхэн мэдээж сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж байгааг ойлгож байна. МАН муухай л харагдаж байвал та бүхэнд сайхан байгаа байх. Засгийг газрыг яаралтай байгуулах цаг үе ирээд байна. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувьд танхимдаа ажиллах сайд нараа бодож оруулж ирсэн. Төрийн ажил гэдэг залуу, ахмад, дунд гурван үеэс бүрдсэн залгамж чанараа гээлгүй явах ёстой. Ингэж байж ч суралцана. МАН-ын үнэт зүйл боловсон хүчиндээ байдаг. Манай намын үнэт зүйл эв нэгдэл дээрээ тогтдог. МАН-ын үнэт зүйл гэдэг бол төрийн ажлын дадлага туршлага оюуны үнэт зүйл дээрээ тулгуурладаг. Тийм учраас эдгээр болзлыг хангасан хүмүүсийг Монголын төрд сайдаар оруулж ирсэн гэдэгтэй санал нийлж байна. Бид ажлаа муу хийж унаагүй. Олон хүчин зүйл үүнд нөлөөлсөн. Үүнийгээ бид дотроо ярилцах ёстой байсан. АН-ынхан тавлаж байгаа юм шиг хэлж байна л даа. Энэ нь манай бүлгийн 65 гишүүн дор бүрээ нэгийг бодох цаг нь ирсэн гэдгийг харуулж байна. Ө.Энхтүвшин, Н.Нямдорж, Н.Энхболд, Д.Лүндээжанцан нарын хувьд монголын парламентын амьд архив, өв тээгчид нь гэж би бодож байна. Бид энэ өв тээгчдээсээ суралцах ёстой. Шинэ залуу гишүүдэд хандаж хэлэхэд хаана, хэзээ, юу ярьж, хэлэхээ бодож сур” гэсэн юм. 
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Zuv helseen (119.40.100.66)

    2017-10-19

    Zuirlehee zulgesen humuust zuv hellee