Хугацаа нь дууссан бүтээгдэхүүний шошгыг засварлаж худалдахаар бэлтгэж байжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын хүнсний чанар аюулгүй байдлын улсын байцаагчид өнөөдөр Касазхстан улсын хөрөнгө оруулалттай Скиф Сак ХХК-ны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Тус компани нь Казахстан улсын “Рахат” үйлдвэрийн албан ёсны дистрифьютерээр 2014 оноос хойш ажиллаж 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн импортлон ажилладаг байна. Шалгалтаар дараах зөрчил дутагдал илэрчээ.

• Худалдааны агуулахын стандарт шаардлагад нийцээгүй байрыг агуулахын хэлбэрээр ашиглаж, бүтээгдэхүүний хадгалалтын горимыг зөрчсөн
• Чихэр шоколад, вафли, зефир зэрэг хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хугацаа дуусаагүй бүтээгдэхүүнтэй хольж хадгалсан, 
• Буцаалтын хэсэг гаргаж, тусгаарлаж, хаягжуулж тэмдэглэгээ тавиагүй.
• Хадгалах хугацаа нь дууссан бүтээгдэхүүний хаяг шошгыг өөрчилж гадна хайрцаг дээрх нэмэлт шошгын хугацааг засаж наасан
• Хугацаа дууссан 1 кг-аар савласан чихрийг задалж 500 гр-аар савлаж дахин шошго нааж бэлдсэн.
• Нэмэлт шошго наахдаа дардас,огноо дарагч, тусгаарлагч ашигласан
• Нойлын зориулалттай өрөөнд нэмэлт стикер, шилэн гялгар уут, сав баглаа боодлоо хадгалсан зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна. 

Иймд хэрэглэгчид бүтээгдэхүүн сонгож авахдаа хаяг шошго, хугацааг сайтар үзэж авч байхыг зөвлөж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)