“Үлэмжийн гоо”-д саатахад 1 хоног үлдлээ

 Дуу гэдэг өөрөө хүмүүн бүхэнд сэтгэлийн таашаал өргөх тарни байдаг бол түүнийг амилуулагч гол амин сүнс нь дуучин хүн байдаг. “Учралын намар”, “Хайрламаар”, “Миний нандин” зэрэг өөрийн гэсэн өнгө аястай дуунуудаараа сонсогч олны сонорыг мялаасан залуу дуучин бол Ганболдын Дэлгэрцогт юм. Саяхан өөрийн анхны бие даасан “Үлэмжийн гоо” цомгоо сонсогчдынхоо гар дээр хүргэсэн тэрбээр анхны бие даасан тоглолтын товоо гаргажээ. Уг цомгийн нэрээр нэрлэгдсэн анхны бие даасан тоглолтоо 11-р сарын 08-ны 19:00 цагт Монгол бөхийн өргөөнд тоглохоор болжээ. Үлэмж тансаг аялгууг , үнэнч ариухан хайрыг , үүрд дурсагдах амьдралыг, үлэмжийн гоо бүхнийг дуулж нэгэн оройг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна.

Дашрамд дуулгахад маргааш болох тоглолтын тасалбар бөхийн өргөөний кассаар дууссан бөгөөд 1900-1950-ын үнэгүй хүргэлтээр цөөхөн үлдсэн сурагтай гэлээ шүү.

Б.Тэргэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Од (103.212.116.192)

    2017-10-20

    Сайхан дуулдаг залуу байна