Ц.Цогзолмаа: Академич Г.Чулуунбаатартай хамтран ажиллана

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилогдсон Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан Г.Чулуунбаатараас тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан Г.Чулуунбаатар өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын тайлан болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын төлөвлөгөөгөө хүлээлгэн өглөө.

Сайд нарын ажлыг хүлээлцэхэд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хүрэлцэн ирж, уг салбарт сайдаар ажиллаж байсны хувьд үнэтэй зөвлөгөө өгч, төр, иргэний нийгэмд ажилласан байсан багш мэргэжилтэй хүн ирж буйг онцлон сайд нарт ажлын амжилтыг хүслээ.

Шинээр томилогдсон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан Академич Г.Чулуунбаатартай хамтран салбарынхаа асуудлыг цаашид хурдан шуурхай шийдвэрлэж, ажиллах болохоо илэрхийллээ.

Р. Эрдэнэмөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.187.174)

    2017-10-22

    сайд нар солигдох гоё юмаа Мөнгөн аяганы гүйлгээ сайжрах юм