У.Хүрэлсүх “Бидэнд бэрхшээл байгаа ч даваад гарах ёстой”
- 2017-10-21
- Нийгэм
- 2
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын анхны өргөтгөсөн хуралдааныг зарлан хуралдууллаа. Хуралдааны үеэр Засгийн газрын гишүүд салбарынхаа өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж, харилцан мэдээлэл сонслоо.
Хуралдааны төгсгөл Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Өнгөрсөн өвөл хүндхэн байсан ч Улсын онцгой комисс өвөлжилт хүндэрсэн нутгуудад ажиллаж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, хүндээ хүрч ажилласны дүнд өвлийг хохирол багатай давсан.
Энэ өвөл хүндхэн болох магадлалтай. Манай цаг уурын байгууллага төдийгүй хөрш, ОХУ-ын мэргэжлийн байгууллагын мэдээгээр ч ийм төлөв харагдаж байна. Иймд аймаг, орон нутаг, яам, агентлаг ажлын уялдаа холбоог сайжруулж, хамтарч ажиллах ёстой. Бидэнд бэрхшээл байгаа ч даваад гарах ёстой” гэдгийг онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (2)
АХ (66.181.185.80)
Ингэхэд Хүрэлсүх сайд маань шадар сайд байхдаа юу бүтээсэн билээ дээ?
АХ (66.181.185.80)
Ингэхэд Хүрэлсүх сайд маань шадар сайд байхдаа юу бүтээсэн билээ дээ?