Таван настай охины эмчилгээ, өмгөөллийн зардлыг даахаар боллоо

 

“Алтан дорнод Монгол” компани таван настай охины эмчилгээ болон хуульзүйн өмгөөллийн зардлыг хариуцахаар боллоо.

 

Хүчирхийлэлд өртсөн таван настай охиныг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Хүүхдийн тусламж үйлчилгээний утас-108” төв хамгаалалтад авч, улмаар эмнэлгийн байгууллагад холбон зуучлаад байгаа билээ. Одоогийн байдлаар охины биеийн байдал сайжирч байгаа ч цаашид асаргаа сувилгаа шаардлагатай байгаа юм байна.

 

Харин “Алтан дорнод Монгол” компанийн хамт олон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын газрын дарга Ц.Алтанзаяатай уулзаж, таван настай охинд туслахаа илэрхийллээ. Энэ үеэр тус компанийн хамт олон  цаашид охины эмчилгээ сувилгаа болон хууль зүйн өмгөөлөлтэй холбоотой бүх зардлыг хариуцахаа илэрхийлсэн юм.

 

Тэд эхний ээлжинд охинд ахуйн хэрэгцээний зүйлс болон өвлийн хувцас, хэд хэдэн ээлжийн солих хувцас, дотуур хувцас зэргийг хүлээлгэн өглөө гэж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)