Орхон аймагт дахин сонгууль явуулах нөхцөл үүсчээ

АН-ын дотоод зөрчлөөс шалтгаалсан будилаан Орхон аймагт үүсч ИТХ-ын сонгууль дахин явуулах, бүх зардлыг улсын төсвөөс гаргуулах нөхцөл бүрдсэн талаар тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгч А.Түвшинжаргал, МАН-ын Улс төр, намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар болон холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. 2016 оны сонгуулийн өмнө Орхон аймгийн АН “Шинэ ардчилал клуб”, “Шонхор” гэсэн фракц болж, дотоод зөрчилтэй байжээ. Өнгөрсөн оны зургаадугаар сарын 29-нд болсон сонгуульд АН-аас ИТХ-ын 22 тойрог 33 мандатад 66 хүний нэр дэвшүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, фракц тус бүрээс 33 хүний нэр өгснөөр асуудал үүсчээ. Сонгуулийн тухай хуульд “Нам тухайн орон нутгийн хурлын төлөөлөгчийн тооноос илүүгүй хүнийг орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшүүлэх”, “Тухайн орон нутгийн хурлын сонгуулийн тойрог тус бүрт ногдсон мандатын тоотой адил тооны хүнийг нэр зааж дэвшүүлнэ” гэж заажээ. Үүний дагуу СЕХ-ноос “Шонхор” фракцын 33 хүнд итгэмжлэл өгсөн ч 15-ынх нь баримтын бүрдэл дутуу байсан учраас хасч материалаа дахин бүрдүүлж өгөхийг хүсчээ. Харин энэ үед “ШАК” фракцаас нэг ч хүнийг оролцуулаагүй байна. Ийнхүү Орхон аймгийн АН-ын хоёр фракцын дунд маргаан үүсч шүүхэд ханджээ. Анхан шатны шүүхээс “ШАК” фракцын 33 хүнээс бүртгэх шийдвэрийг гаргасан ч тухайн үедээ анх бүртгэсэн “Шонхор” фракцын 33 нэр дэвшигчийн дунд сонгууль болсон байна. Гэвч энэ маргаан үргэлжилж Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

С.АЗ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)