АМГТГ 205,7 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна

НҮҮРСНИЙ ОЛБОРЛОЛТ, БОРЛУУЛАЛТ, ЭКСПОРТЫН ТОО МЭДЭЭ
                                                   
2017 оны 9-р сарын байдлаар 38538.1  мян.тн нүүрс олборлож, 31059.5 мян.тн нүүрс борлуулснаас 25773.2 мян.тн нүүрс экспортонд гаргаад байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал олборлолт 185.98%, борлуулалт 145.65%, экспорт 158.65%-ийн үзүүлэлттэй байна.

2017 оны 10 сарын 24-ний өдрийн байдлаар уул уурхайн ашиглалтын үйл ажиллагааны 339 төлөвлөгөө батлагдсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн дагуу Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтэст 2017 онд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөн 400 аж ахуй нэгж ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө ирүүлснээс 2017 оны 10 дугаар сарын байдлаар 339 аж ахуй нэгжийн төлөвлөгөө зөвшөөрөгдөөд байна.

Ердийн хэрэглээний  42 хоногийн нөөцтэй байна

2017 оны 10 дугаар сарын 24-ний байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 42 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 67, Аи-92 автобензин 58, дизелийн түлш 27, ТС-1 онгоцны түлш 21 хоногийн нөөцтэй байна.
 

Компаний нэр А-80 /литр/ АИ-92 /литр/ АИ-95 /литр/ ДТ  /литр/
1 "Шунхлай"ХХК 1,465 1,625 1,815 1,715
2 "Сод Монгол"  ХХК 1,470 1,630 1,810 1,720
3 "Магнай трейд"ХХК 1,480 1,630 1,820 1,720
4 "Петровис"ХХК 1,480 1,630 1,810 1,720
УБ хотын дундаж үнэ 1,474 1,629 1,814 1,719

                 
 Шингэрүүлсэн хийн хангамжийн талаар:

Монгол Улсын хэмжээнд 2017 оны байдлаар шингэрүүлсэн шатдаг хийн үйл ажиллагаа явуулж буй 19 аж ахуйн нэгж, байгууллагын 84 автомашин хийгээр цэнэглэх станц, 10 хий цэнэглэх станц-агуулахаар дамжуулан бөөний болон жижиглэнгийн үйл ажиллагаа явуулж байна. Шингэрүүлсэн шатдаг хийг ОХУ, БНСУ, БНХАУ-аас импортоор авч байна. Үүнд:
 

  2017.1 2017.2 2017.3 2017.4 2017.5 2017.6 2017.7 2017.8 2017.9 НИЙТ
БНСУ 103.1 62.2   63.0 375.6 140.9 474.7 384.5 41.8 1645.8
БНХАУ     0.1             0.1
ОХУ 2991.0 1530.6 3024.9 2282.7 3202.4 2802.4 3693.8 2268.8 1770.8 23567.4
НИЙТ 3094.2 1592.8 3025.0 2345.7 3578.0 2943.2 4168.5 2653.4 1812.6 25213.4

 
2017 оны эхний 9 сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 25,2 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хийн түлш импортлоод байна. Үүний 93 хувийг ОХУ, 7 хувийг БНСУ-аас,  үлдсэн хувийг бусад улсаас импортолсон байна.

Шингэрүүлсэн шатдаг хийн түлшний жижиглэн борлуулалтын үнэ литр тутамдаа автогаз 1000-1100 төгрөг, ахуйн хий килограмм нь 2200-2600 төгрөгөөр худалдаалагдаж байна. Автомашиныг хийгээр цэнэглэх станцын байршлаар Улаанбаатар 39, Дархан Уул 6, Орхон 5, үлдэх 28 бусад аймагт үйл ажиллагаа явуулж байна.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй агуулах, ШТС-ийн талаар:

Монгол Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, компанийн нийт 97 агуулах, 1252 шатахуун түгээх станц, шингэрүүлсэн шатдаг хийн үйл ажиллагаа явуулж буй 10 хий цэнэглэх станц /агуулах/, 78 автомашин хийгээр цэнэглэх станцаар дамжуулан бөөний болон жижиглэнгийн үйл ажиллагаа явуулж байна.

Газрын тосны экспортын төлөвлөгөөний гүйцэтгэл 71.81 хувьтай байна

2017 онд нийт 8.4 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тос олборлож, экспортлох төлөвлөгөөтэй. 2017.10.18-ны байдлаар өссөн дүнгээр 6.04 сая баррель буюу 821.9 мянган тонн түүхий тос БНХАУ-д экспортлоод байна.

Экспортын төлөвлөгөөний гүйцэтгэл 71.81 хувьтай байна. 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Брент маркийн газрын тосны үнэ 57.88 ам.доллар/баррель Дачин маркийн газрын тосны үнэ 53.1 ам.доллар/баррель байна.

Орон нутагтай  хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Ашигт малтмал, газрын тосны газар болон Дорнод аймаг, “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн хооронд 2017 оны 9 дүгээр сар 27-ны өдөр “Санамж бичиг” байгууллаа.  “Петрочайна дачин тамсаг” ХХК  2017 онд багтаан Тамсаг 21 дүгээр талбайгаас газрын тос тээвэрлэх хатуу хучилттай автозамын Техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийн ажлыг хийж дуусган шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, 2018 онд багтааж ашиглалтад оруулах, байгаль орчныг  хамгаалах, нөхөн сэргээх, аймгийн эдийн засаг, иргэдийн амьжиргааны төвшинг дээшлүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулж, орон нутагт төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар болон  газрын тосны олборлолтын  Тосон-Уул 19, Тамсаг 21 дүгээр талбайн үйл ажиллагаанд шаардлагатай ажлын байр, туслан гүйцэтгэх ажлуудад, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа, бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтэд орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдийг давуу эрхтэйгээр хамруулж байхаар харилцан тохироод байна.

Хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэмжээ 2008 оноос тогтмол буурч байна

Кадастрын бүртгэлийн чиглэлээр:

2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Кадастрын бүртгэлийн системд ашигт малтмалын  3184, ТТАМ-ын 527 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Үүнд:
 

Тусгай зөвшөөрлийн төрөл Тоо ширхэг Монгол орны газар нутгийн эзлэх хувь
Хайгуулын тусгай зөвшөөрөл 1789 6.1%
Ашиглалтын тусгай зөвшөөрөл 1395 1.0%
ТТАМТЗ 310+217=527 0.03%
Нийт 3711 7.2%

 

 
Агентлагийн веб хуудас Монгол Улсын хэмжээнд хандалтын тоогоор эхний 46-д жагсаж байна

Гадаадын хөрөнгө оруулагчдад зориулан “Investment guide” буюу шаардлагатай статистик, тоон мэдээлэл бүхий  http://invest.mrpam.gov.mn/ веб хуудсыг давхар ажиллуулж байна. Тус агентлагийн веб хуудас Монгол Улсын хэмжээнд хандалтын тоогоор эхний 46-д жагсаж байна.

 АМГТГ нь 2017 онд улсын төсөвт 293,5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 205,7 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна
 
Тус газар нь 2017 онд улсын төсөвт нийт 232.6 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр УИХ-аар баталсан боловч 2017 оны улсын төсвийн тодотголоор 60.69 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 293.32 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүнд:

  • Газрын тосны экспортын орлого  233.5тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 159,7 тэрбум төгрөг
  • Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр – 37.0 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс  33,5 тэрбум төгрөг
  • Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр – 2.0 тэрбум төгрөг  төвлөрүүлэхээс  3,7 тэрбум төгрөг
  • Бусад орлого 20.8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 24,5 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна.

2017 оны 10 дугаар сарын 27 -ны өдрийн байдлаар төсөвт  205,7 тэрбум төгрөг төвлөрүүлээд байгаа бөгөөд гүйцэтгэл   70,1%.  байна.

70 ордын нөөцийн  хэмжээг Монгол Улсын Ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэлээ

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын ордын хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэх салбар хуралдааныг 2017 оны 8 дугаар  сарын 31-ний байдлаар жилд 13 удаа, стратегийн ач холбогдол бүхий ордын нөөцийн тайлан хэлэлцэх хурлыг 2 удаа  зохион байгуулж, нийт давхардсан тоогоор 107 тайланг хэлэлцэн, ашигт малтмалын нөөцийг Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх шийдвэрийн дагуу 70 ордын нөөцийн нэгдсэн хэмжээг мэдээллийн санд оруулан нийтэд мэдээлсэн. 

Үүнд:

  • Алтны үндсэн 2 ордын  2070.2 кг
  • Алтны шороон 22 ордын  2737.63 кг
  • Холимог металлын  2 ордын 1761.62 тн цагаан тугалга, вольфрам
  • Гянтболдын 2 ордын 3862.1 тн
  • Зэсийн 2 ордын 134944.28 тн зэс, 749.78 кг алт, 2490.9 тн молибден
  • Төмрийн 4 ордын 11870.85 мян.тн
  • Ховор металлын 1 ордын 40.84 тн хромит
  • Нүүрсний 9 ордын 1397.31 сая.тн нүүрс
  • Хайлуур жоншны 5 ордын 435.34 мян.тн жонш
  • Шохойн чулууны 4 ордын 185745.9 мян.тн
  • Мөнгөний 2 ордын 10.5 тн мөнгө, 87.73 мян.тн хар тугалга, 82.85 мян.тн цайр
  • Барилгын чулууны 7 ордын 728266.5 мян.тн дайрга
  • Элс хайрганы  3 ордын  614543.8 тн
  • Цахиурын элсэн чулууны 23.77 мян.тн, цахиурын судлын 1299.5 мян.тн
  • Шаврын 2 ордын 1851.2 мян.тн
  • Элсний 2 ордын 1481.9 мян.м3 нөөцийг тус тус хүлээн авсан байна.

Эх сурвалж: Ашигт малтмал газрын тосны газар

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)