"Монгол алт" аяныг өндөрлүүллээ

Монголбанкнаас “Монгол Алт” аяныг гурван сарын хугацаанд үргэлжлүүлж, өнгөрсөн баасан гарагт аяны үр дүнг дүгнэн, хаалтын үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ үеэр “Монгол Алт” аяныг хэрэгжүүлэхэд амжилттай хамтран ажилласан төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөлд Монголбанкны зүгээс талархлаа илэрхийлж, дурсгалын зүйл гардуулсан байна.

Аяныг хэрэгжүүлэхэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын мэргэжилтэн Ц.Мөнхцэнгэл идэвхитэй хамтран ажиллажээ. Тэрбээр өнгөрсөн сарын 11-13-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд болсон “Монгол Алт” төрийн байгууллагуудын хамтарсан өдөрлөгийн үеэр “Алт-2” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар илтгэл тавьж, сонирхсон асуултуудад хариулт өгсөн нь оролцогчдоос өндөр үнэлгээ авсан байна.

Мөн Цагдаагийн ерөнхий газар болон “Голомт” банк тус аянд идэвхитэй оролцжээ.

“Монгол Алт” аяны хүрээнд Монголбанкны зүгээс хөдөө орон нутаг, нийслэл дэх иргэд, олон нийтэд хандан алт худалдан авалтын үйл ажиллагаа, холбогдох дүрэм, журмын талаар танилцуулга, сургалт, мэдээлэл хийж ажилласан байна. Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газартай хамтран алтыг хууль бусаар хилээр нэвтрүүлэх гэмт хэргийн хор уршиг, хуулийн зүйл заалтын талаар олон нийтэд мэдээлэл өгсөн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)