Хиллари Клинтон сэтгүүл редакторлав

“Teen Vogue” сэтгүүлийн цаасан хувилбарын сүүлчийн дугаарын хүндэт редактораар АНУ-ын тэргүүн хатагтай асан Хиллари Клинтон ажилласан байна. “Эмэгтэйчүүд эсэргүүцэж байна” уриан доор хэвлүүлсэн энэ сэтгүүлийн нүүр хуудаснаа “Айдас бидэнтэй үргэлж хамт байдаг. Гэхдээ бид даван туулах болно” гэж бичжээ. Хиллари Клинтоны редакторласан сэтгүүл ирэх сарын 5-нд худалдаанд гарах бөгөөд охид эмэгтэйчүүдэд зориулсан тэргүүн хатагтай асны захидлыг нийтэлж буйгаараа онцлогтой. Хиллари захидалдаа “ Эмэгтэйчүүдэд зориулсан “Teen Vogue” сэтгүүл нь өсвөр насны охидыг хүндэтгэж, тэдэнтэй чухал яриа өрнүүлдэг билээ. Охид гадаад хэв маяг болон дотоод ертөнцтэйгөө сөргөлдөх биш, уусан нэгдэх учиртай” хэмээн бичжээ. Хиллари Клинтон “Teen Vogue” сэтгүүлийнхэнтэй хамтарч Лос- Анжелес хотноо ирэх сарын 1, 2-нд чуулга уулзалт зохион байгуулах бөгөөд тасалбар нь 299- 549 ам.долларын үнэтэй юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)