Эдийн засаг эхний есөн сард 5.8 хувиар өсчээ

ДНБ 2017 оны эхний есөн сард 12.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 664.5 (5.8%) тэрбум төгрөгөөр өслөө. Энэ нь өмнөх улирлаас 1.2 хувиар өссөн үзүүлэлт юм. ДНБ-д эцсийн хэрэглээ 62.6, хөрөнгийн нийт хуримтлал 32.7 хувь, цэвэр экспорт 4.7 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс хөрөнгийн нийт хуримтлал, цэвэр экспорт өсч, харин эцсийн хэрэглээ 7.2 пунктээр буурсан байна. Мөнгөний нийлүүлэлт өмнөх сараас 214.3 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 2.9 их наяд төгрөгөөр өслөө. Мөнгөний нийлүүлэлт 2017 оны аравдугаар сард өмнөх сараас 214.3 тэрбум төгрөгөөр буурахад төгрөгийн харилцах 122.0 тэрбум, валютын хадгаламж 112.8 тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл аравдугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж, өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.8 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр буурсан байна.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)