Калифорнид халдлага болжээ

 АНУ-ын Калифорни муж улсын Ранчо-Техама хэмээх жижиг суурин газрын бага сургууль болон ойролцоох бусад газарт нэгэн этгээд дөрвөн хүнийг буудан амийг нь хөнөөж, хэд хэдэн хүнийг шархдуулжээ. “Америкийн дуу хоолой” агентлагийн мэдээлснээр, энэ хэрэг орон нутгийн цагаар мягмар гарагийн өглөө гарсан байна. Ранчо-Техама хот нь 1500 орчим оршин суугчтай ба Калифорни муж улсын төв Сакраменто хотоос хойд зүгт 180 километр оршдог аж. Гэмт этгээдийг цагдаа нар буудан хөнөөсөн бөгөөд хэн болох, чухам ямар шалтгааны улмаас галт зэвсгээр халдлага үйлдэх болсныг олж тогтоохоор ажиллаж байна. Орон нутгийн хууль сахиулагчдын хэлснээр, цагдаа нар 08 цагт дуудлага өгсөн мэдээллийн мөрөөр хэргийн газарт очиж буутай этгээдийг устган, тус сургуулийн сурагчдыг аюулгүй газар руу шилжүүлжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, нас барагсдын тоо нэмэгдэж магадгүй юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)