Ж.Батзандан төрийн хамгаалалт хүсчээ

Б.Хурц УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн амь насанд заналхийлжээ.  Тэрбээр өнөөдөр 14 цагийн үед УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд УИХ-ын гишүүн Ж.Батзанданд "Аятайхан байхгүй бол орон дотор чинь хүнээр хорлуулж алж чадна шүү" хандан хэлсэн байна. Иймд Ж.Батзандан гишүүн Улсын Их Хурлын дарга М.Энхболд болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг, Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт хандан өөрийн болон гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэнд, амь насыг төрийн хамгаалалтад авахыг хүсчээ.

Ж.Батзандан нь Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар Б.Хурцыг томилох гэж буйг эсэргүүцэн, хүчтэй тэмцэл явуулж буй ганц гишүүн. Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай саналыг хэлэлцэхээр оруулж ирснээс болж нэлээд ширүүн маргаан дэгдсэн.

Учир нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдыг томилох саналыг УИХ-аар хэлэлцэхээс өмнө Томилгооны сонсгол хийхээр шийдвэрлэж, ажлын хэсэг байгуулсан ч өнөөдөр сонсголыг хүлээлгүйгээр уг асуудлыг хэлэлцэхээр оруулж ирсэн юм. Ямартай ч Т.Аюурсайхан, Ц.Нямдорж, Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд зүтгэсээр хэлэлцэх асуудлаас хасуулж, хойшлуулж чадсан. Чуулганы нэгдсэн хуралдааны дараа дээрх явдал болсон байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • зочин (66.181.184.205)

    2017-11-19

    Батзандалч жагсаал зохион байгуулж байхдаа ард түмнийг урайлан иргэний дайн өдөөхийг хүсч байсан хэргийн материалаа дэлгүүлэхгүй гэж улайрч байна.

  • иргэн (183.81.171.2)

    2017-11-17

    Хурцаа явж хэрэггүй. Монголын ард түмэнд хэрэгтэй хүн байна.

  • Зочин (103.229.123.87)

    2017-11-17

    Төрийн хамгийн муу муухай бүхний учиг энэ хүнээр тайлагдах юм биш үү Үхэхдээ үхэр буу гэж Одоо л төр жинхэнэ төмөр нүүр байдаг бол харуулах цаг нь болсон юм биш үү Наад хүн чинь зүгээр нэг муу гудамжны хулгайч л байна Төр ч ийм л болсон доо Сүүлийн үеийн Баярцогтуудаас харагдаж байна

  • Батаа (202.179.26.96)

    2017-11-16

    Хурцын оронд БНСУ-д сайд хийчих хүн ГХЯ-нд алга уу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нараа? ямар гавьяа байгуулсан гээд явуулах гэж зүтгүүлээд байна. Маш сонирхолтой байна шүү.Сайн шалгаж байж л шийдэх асуудал даа.Монголын төрийн үнэн нүүр царай л энэ шүү дээ.