Б.Шижирбатад саналаа өгөөрэй

“Авьяаслаг монголчууд” тэмцээний шилдэг оролцогч Б.Шижирбат мөрөөдлийнхөө төлөө зүтгэсээр байна. Тэрбээр “Авьяаслаг азичууд” тэмцээний эхний шатанд алтан баззер хүртсэн юм. Тэгвэл Б.Шижирбат тус тэмцээний хагас шигшээд оролцоход таны тус хэрэгтэй байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн энэ сарын 19-нийг дуустал түүнийг дэмжиж санал өгөх боломжтой юм. Саналыг Монгол, Бангладеш, Бутан, Бруней, Камбож, Хонконг, Энэтхэг, Индонез, Япон, Өмнөд Солонгос, Лаос, Макао, Малайз, Мальдивын арлууд, Мьянмар, Непал, Пакистан, Палау, Папуа-Шинэ Гвиней, Филиппин, Шри- Ланк, Сингапур, Тайвань, Тайланд, Тимор- Лешти болон Вьетнам улсаас өгөх боломжтой аж. Та нэг өдөрт 20, дөрвөн өдрийн дотор 80 хүртэлх санал өгч болох ажээ.

Г.СҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (27.123.214.125)

    2017-11-17

    Yaaj uguh ve?