Чингис хааны зурагтай архи үйлдвэрлэдэг компаниудад шаардлага хүргүүлнэ

Үндэсний бахархлын өдөр болох гэж буйтай холбогдуулан “Хамаг Монгол” МСҮТ-ийн оюутнууд MCS, АПУ компанийн захирлуудад шаардлага хүргүүлэхээр боллоо. “Улс төр менежментийн академ”- ийн захирал Д.Уламбаяр “Чингисийн зурагтай архийг үйлдвэрлэхгүй, худалдаж авахгүй байя гэсэн уриалга гаргаж байна. Одоогоор Монголын томоохон дөрвөн үндэсний үйлдвэрлэгч Чингис хааны зурагтай архи гаргаж байгаа. Дөнгөж хэлд орж буй хүүхдүүд Чингис хааны зургийг хараад “архин дээр байдаг баба” гэж байна. Одоо ингэж байгаа хүүхдүүд 10, 20 жилийн дараа Чингис гэж юу вэ гэвэл “архи”-ыг л нэрлэвэл яана. Соёлтой улс орнуудыг хараарай. Хэн нэгэн бахархалт, түүхэн хүнийхээ зурагтай архийг гаргаагүй л байна. Хирист, Будда, Далай лам, Мухамедийн зурагтай эсвэл хаант засагтай орны хааны зурагтай архи байдаг гэж би л хувьдаа сонсч байсангүй. Манай эрдэмтэн, зохиолчид Чингис хааны зурагтай архийг эсэргүүцэж, хууль хүртэл санаачилж байсан. Гэвч амжилт олсонгүй. Одоогийн байдлаар зургаан дүүрэгт бидэнтэй нэгдсэн залуус Чингисийн зурагтай архийг худалдаж авахгүй байх ухуулаг сурталчилгааг хийж байна. Манай сургууль 300-400 оюутантай. Энэ талаар сургалтыг хөдөөгөөр болон сошиал орчинд маш сайн хийж байна” гэлээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (122.201.24.137)

    2017-11-17

    Khen yaj oilgokh ni uursdiin ni khereg.Tiimees neg khvniig shvteen bolgon oilguulakh gej albadakh khereggvi.Biye-iig ni turvvldeg,setgeliig ni turuuldeggvi gedeg dee!!

  • би (103.9.90.98)

    2017-11-17

    Маш зөв санал, санаачлага эрүүл саруулаар сэтгэдэг залуусаас гардаг. Энэ уриалгад хүн / ядахнаа архи худалдаж авч буй иргэн/ бүр нэгдэж хэрэгжүүлье.