Орон сууцанд цэвэршүүлсэн ус савлаж байжээ

 

Нийслэлийн МХГ-аас орон сууцанд цэвэр ус савлан худалдаж байсан зөрчлийг таслан зогсоожээ. Иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу нийтийн орон сууцны байранд ус савлаж “Хусхан” нэрээр цэвэр ус худалдаанд нийлүүлж байсныг зөрчлийг нийслэлийн МХГ-ынхан илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 1.1 дэх заалтын дагуу 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая төгрөгөөр торгосон байна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дээжийг нийслэлийн МХГ-ын итгэмжлэгдсэн лабораторит шинжилгээнд хамруулж, , Баянгол дүүргийн прокурорын газрын 01 тоот актаар үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоосон байна.

 

Б.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)