Луврын салбар музейг Абу Дабид нээжээ

 

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо алдарт Луврын музейн салбарын нээлт болж, Францын Ерөнхийлөгч Э.Макрон, тэргүүн хатагтай Брижит ханхүү Мохаммед бин Зайед Аль Нахян болон Дубай хотын захирагч Шейх Мохаммед бин Хашид Аль Мактум нар оролцсон байна. Дэлхийд алдартай Луврын музейн нэрийг ашиглах, мөн зарим үзмэрийг тавих тухай тэрбум гаруй ам.долларын өртөгтэй гэрээг хоёр улсын Засгийн газар 2000 онд байгуулжээ. Барилгын ажилд 100 гаруй сая евро зарцуулсан бөгөөд Луврын музейн нэрийг ашиглах, мөн зарим үзмэрүүдийг тавих гэрээний үргэлжлэх хугацаа гурван жил юм байна. Луврын музейн шинэ салбарын үзүүлэнгийн танхимуудыг үзэж сонирхсон Францын Ерөнхийлөгч Э.Макрон уг музей нь урлаг соёлын томоохон хэмжээний амжилт болсныг онцолжээ. Луврын музейн шинэ салбарыг Абу Даби хотын Саадияат арал дээр барьсан ба барилгын архитектурын онцгой шийдэл олны анхаарлыг татаад байна. Францын архитектор Жан Нувелийн загвараар барьсан музейн барилга нь араб хэв маягтай геометрийн дүрс бүхий найман давхар өндөртэй ба дээвэр нь тал бөмбөрцөг хэлбэртэй юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)