МАН-ын 28 дугаар их хурал эхэллээ

 

Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын XXVIII Их хурал яг одоо Соёлын төв өргөөнд эхэллээ. Монгол Ардын Намын XXVIII Их хурлыг нээж Монгол Ардын Намын дарга, УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд XXVIII Их хуралд төөлөлөгчөөр сонгогдсон намын гишүүд, хурлын нээлтэд оролцож буй зочдод талархал илэрхийлсэн юм. МАН-ын XXVIII Их хурлыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Ардын Намын үндсэн дүрмэнд заагдсаны дагуу Монгол Ардын Намын Их хурлыг Алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийн өвлийн эхэн сарын шинийн 2-ны билэгт сайн өдөр хийе гэж товлосон билээ. Товлосон өдөр өнөөдөр тохиож байна. Ээлжит Их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон журмын нөхөд, Их хурлын нээлтэд оролцож буй зочид төлөөлөгчид Та бүхний ажил амьдралд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе!” гэлээ. Ийнхүү Монгол Ардын Намын XXVIII Их хурал эхэллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • МАН-ын жирийн гишүүн (202.179.24.153)

    2017-11-20

    МАН-ын Их хурлын Төлөөлөгчдөд амжилт хүсье. Та бүхний үүрэг бол ууган намын түүхэнд шившиг болсон хагарлыг тас цохиж, эвлэрлийн үүдийг нээх явдал. Хэвийн ажиллаж байсан Засгаа сөрөг хүчинтэй сүлбэлдэн унагааж, Намаа хагалж, 2020 оны сонгуулийн ялагдлыг дуудаж ирсэн Хүрэлсүх болон түүний багтай ёс зүйн хариуцлага тооцохыг Та бүхнээс уриалж байна. Ерөнхийлөгчийн сонгуулиар сөрөг хүчний нэр дэвшигчийг дэмжиж, өөрийгөө тагнуулсан жүжиг тавьж, Женкогийн үг бүхнийг дагаж яваа энэ хүнийг яавч намын даргаар сонгож болохгүй. Эрүүл монгол ухаанаар ЗӨВ СОНГОЛТ хийнэ гэдэгт итгэж байна. АН-ын бүхий л суваг, сайт, сурталчилгаа Хүрэлсүхийг дэмжиж, бусад өрсөлдөгчдийг гүтгэн доромжилж байгаад Та бүхэн дүгнэлт хийх биз ээ.