Пак Гын Хэгийн талынхныг баривчилж эхэллээ

Өмнөд Солонгосын прокурорууд тус улсын Тагнуулын ерөнхий газрын тэргүүнээр ажилллаж байсан хоёр хүнийг авлигын хэргээр баривчилсан тухай “Рёнхап” агентлаг мэдээллээ. И Бьюн Ки, Нам Жэ Жон нар нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн засаг захиргааны үед Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан аж. Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсон Пак Гын Хэг шалгах ажлын хүрээнд тэднийг баривчлан саатуулжээ. Сөүл хотын шүүх Пак Гын Хэг эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад дарамт шахалт үзүүлэн, хээл хахууль авсан, төрийн нууц задруулсан зэрэг 13 хэрэгт холбогдуулан баривчилсан билээ. И Бьюн Ки, Нам Жэ Жон нар Тагнуулын ерөнхий газрыг удирдаж байх хугацаандаа төсвөөс 3.6 сая ам.долларыг Пак Гын Хэгийн талынханд өгсөн гэж прокурорууд сэжиглэж байгаа юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (43.228.128.195)

    2017-11-20

    Гадны улс тагнуулын дарга нараа баривчлаж байхад манайх айдсаар дүүрэн бастэгээд яг тэр улсад элчин болгох гэж байлаг бид ер нь хаашаа яваад байна