РС тоглоом Монголын ирээдүйд заналхийлж байна

Нийслэлийн бүх дүүрэгт орон сууцны хонгил, хулганы нүх шиг газруудад хуучин компьютер өрж, нас харгалзахгүй, өдөр шөнийг ялгахгүй, РС тоглоомын газрууд ажилласаар олон жил болж байна. Үүний уршгаар РС тоглоомын бизнес цэцэглэсээр бага болон өсвөр насны хүүхдүүд “донтох” гэгч сэтгэцийн өвчнөөр өвчилж, эрүүл мэндээр хохирч байгаагаас гадна, 11-16 насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь ихэссэн байна. Тоглох мөнгө олохоор хулгай хийх гэх мэт сөрөг үр дагавар гардаг талаар цагдаагийн ажилтнууд ярьж байлаа. РС-д нэг хоноход 3500- 4000 төгрөг байдаг бөгөөд энэ мөнгийг эцэг, эхээсээ худал хэлж авахаас гадна зарим үед дэвтэр, ном, утсаа тавьж тоглодог гэнэ.

Энэ нь эцэг, эх, багш нарын анхаарал сул, хараа хяналтгүй байгаагийн жишээ мөн бөгөөд хүүхэд хичээлдээ явж, гадуур юу хийж байгаад анхаарал тавьдаггүйтэй холбоотой юм. РС тоглоомын үйл ажиллагаа явуулах журмыг 2013 онд Засгийн газрын 410 дугаар тогтоолоор баталсан. Байрны шаардлага, гэрчилгээ олгох, түүнийг хүчингүй болгох, хориглох зүйлүүдийг заасан байдаг ч бодит байдал дээр хэрэгжүүлдэггүй байна. Дүүргүүдийн хэлтсийн байцаагч нар эрхийнхээ дагуу хяналт шалгалт хийж, зөрчил илэрсэн ч хуулийн дагуу 50.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авдаг боловч үйл ажиллагааг нь зогсоох эрх байхгүй гэдгийг цагдаагийнхан хэллээ. Журамд зааснаар өсвөр насны хүүхдэд үйлчлэхдээ 30- 40 минутаас илүү тоглуулахгүй байх ёстой боловч 23.00 цагаас хойш хаалгаа түгжиж хонуутаар тоглуулдагаас гадна РС тоглоом нь дайн, зодоон, алаан талаантай үзвэр байдаг нь хүүхдэд ямар сөрөг үр дагавар, хор хөнөөлтэй нь ойлгомжтой. Дээрх байдалтай холбогдуулан зарим төрийн байгууллагын холбогдох хүний яриаг товч хүргэж байна.

Харилцаа холбооны зохи­ цуулах хорооны мэргэжилтэн Т.Батболд: -РС тоглоомын зөвшөөрлийн гэрчилгээг манай ХХЗХ-оос олгодог. Бүртгэлийн өргөдөл, бүртгэлийн маягт бөглөж, цахим тоглоомын жагсаалтаа гаргаад, тэмдэгтийн хураамж 20.000, бүртгэлийн хураамж 80.000 төгрөг тушаасан бол 7-14 хоногт багтаан гэрчилгээг гаргадаг. Гэрчилгээ олгохдоо МХЕГ, ОБЕГ-ын галын аюулгүй байдлын дүгнэлт, цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн, дүүргийн даргаараа баталгаажуулж, цагдаагийн байгууллагад мэдээлэл нь ирсэн тохиолдолд олгодог. Үүнээс үзэхэд РС тоглоомын зөвшөөрөл олгоход тооны хязгаарлалт байхгүй, нэг дүүрэгт хэд ч РС тоглоомын газар байж болохоор байгаа бөгөөд зөвшөөрөл үйл ажиллагааг нь шалгахаас тоог хязгаарлах, хууль дүрэм байхгүй байгаа нь сургуулийн ойр орчим, байрны подвалд, айлын хашаа байр, нүх сүв бүрт РС тоглоомын газар байх нөхцөлийг нь бүрдүүлсэн байна.

Гэр бүл, үр хүүхэд залуучуудын хөгжлийн газрын (ХЗҮГ) мэргэжилтэн Г.Саранхүү: -Энэ асуудалд анхаарч, бусад холбогдох байгууллагатай хамтарсан шалгалт хийж, цэгцлэх талаар төлөвлөгөө гарсан.

Нийслэлийн Цагдаагийн газрын хүүхдийн асуудал хариуцсан байцаагч ахмад Ц.Нарантуяатай уулзахад, ийм байгааг мөн л хүлээн зөвшөөрч, хэлтсийн даргатайгаа уулзуулах гээд очиход дарга нь “Өөрөө уулзаад ярь” гэсэн байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад албан тоот явуулсан гэж нэмж хэлэв. Бидний зүгээс Ш.Анхмаа даргад энэ оны гуравдугаар сард ярьж танилцуулж байсныг энэ дашрамд хэлье.

Сэтгэцийн эмгэг, мансуурал судлалын үндэсний төвийн хүүхдийн тасгийн донтолтын эмгэгийг эмчилдэг их эмч н.Соёлмаатай уулзахаар очиход үзлэгийн өрөөнийх нь гадна хонгилд, “Хэвтэх орны дараалал их байгаа тул хүлээлт ихтэй байна” гэсэн зарлал хадсан байна.

РС тоглоомд донтсон хүүхдүүд асар ихээр ирж байна. Манай тасагт хэвтэх ор одоогоор байхгүй, дараалал их байгаа. Зүгээр байсан хүүхэд маань хараа, сонсгол нь муудаж, хий юм хардаг, заримдаа ухаан нь балартдаг, булчин шөрмөс нь татдаг, шээс нь үе үе задгайрдаг боллоо гэх мэт зовиуртай хүүхдийн эцэг, эхчүүд ирдэг. Энэ бол РС тоглоомоос шалтгаалж донтох эмгэгтэй болж байгаа хүүхдүүдэд гардаг наад захын өөрчлөлт бөгөөд цаашид сэтгэцийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлөх аюултай” гэв. Бид холбогдох газруудад энэ байдлыг ярьдаг ч анхаарахгүй байна гэж нэмж хэлэв. Хүүхдийг ашиглаж эцэг, эхийнх нь халааснаас мөнгө зулгааж байгаа энэ газрууд ашигтай байгаа учраас нийслэлд байрны орц, нүх сүв бүрт хавтгайрсан байдалтай болжээ.

Нэрээ нууцалсан нэгэн, РС тоглоомын өдрийн орлого 400-500 мянган төгрөг, хоногт 20-30 хүүхэд хонодог тухай хэлсэн байна. Өсвөр насны хүүхдийг ашиглан, бизнес хийж байгаа энэ газруудад хяналт байхгүйгээс хэдхэн төгрөгийн хураамжаар зөвшөөрөл авч, сурч боловсрох насан дээрээ байгаа хүүхдүүдээ сэтгэл мэдрэлийн өвчтэй болгодог газруудыг өөхшүүлсээр байх уу. Гадаад улс орон, тухайлбал Австрали, манай урд хөрш Хятад улсад 2007 оноос тоглоомын газрыг хориглодог болсон байна. Эцэст нь хэлэхэд, нийслэл, дүүргийн иргэдийн хурал, ЗДТГазар, холбогдох байгууллагууд энэ байдалд дүгнэлт хийж, хүүхдүүд, тэдний эрүүл мэндэд ноцтойгоор заналхийлэн байгаа РС тоглоомын асуудлыг даруй цэгцэлж, хаах шаардлагатай болсон байна.

 

 Н.Донров

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (35)

  • (66.181.160.92)

    2017-11-21

    Өөрсдөө зөв зохицуулаад тоглож чадахгүй бол хохинээ

  • ОК (202.21.106.126)

    2017-11-21

    ЯГ ҮНЭН

  • Ээж (202.9.41.72)

    2017-11-21

    Манай хүү pc тоглодог үүнийхээ дагуу хүү минь хэлний мэдлэгээ давхар дээшлүүлдэг. Гадуур дэмий тэнэж элдэв хэрэгт орооцолдсоноос тэндээ байж байх нь амар байдаг хаах нь ер нь буруу байх.

  • (203.91.118.230)

    2017-11-21

    Хүмүүс мэдэхгүй зүйлээсээ л айдаг. Манайхаас өөр улсад бол үүнийг мэдэх бөгөөд хүүхэддээ хараа хяналт тогтоох нь эцэг эхийн үүрэг, үйл ажиллагааны байгууллагуудад хараа хяналт тогтоох нь цагдаа, мэргэжлийн байгууллагын л үүрэг. Сэтгүүлч энд юугаа ч мэдэхгүй, өөрийн зүгээс л хандсан байна.

  • зочин (103.229.121.18)

    2017-11-21

    Монголоосоо гарч үзээгүй юм байж битгий худлаа шааж бай!!! Монголоос бусад улсад та нарын үзэн ядаад байгаа pc чинь 24 цагаар ажилладаг юм. Та нар судалгаа явуулаад үзээрэй. Алуурчин болоод байгаа хүмүүс чинь яг pc тоглодог байснуу гээд. Сонирхолтой л хариу гарах байхдаа. Өнцөг тохой болгонд байгаа баар паб, буудал, кароаке зэргээ цэгцэлж чадахгүй байгаан байж лалрууд амны зоргоороо шааж байх шив!!!

  • zochin (202.179.31.11)

    2017-11-21

    tsahim togloom ajilluulah juramaa dagaad ajillaval asuudal garahgui shuu dee. Hamgiin gol ni honuuldag gazruudiig haah heregtei !!!

  • (124.158.79.152)

    2017-11-21

    demjjiin haha

  • ZOCHIN (202.72.240.138)

    2017-11-21

    SURGUULIAS 500M ZAID PC BAIHIIG HORIGLOWOL YUR NI TSEGTSEREH BAIH

  • Зочин (66.181.190.158)

    2017-11-21

    Эхлээд наад баар, пааб, буудал, саун, массаж гэсэн архичин, гаж донтон, биеэ үнэлэгчдээр дүүрэн газраа янзлахаа бодмоор юм. Байрны болгоны өнцөг буланд баар, буудал байна, Монгол тийм аялал жуулчлал хөгжцөн орон уу, тийшээ хэн ороод байна? ПС тоглоом бол цаг заваа зөв тохируулаад, эцэг, эх нь хараа хяналтаа сайжруулахад ямар ч асуудал гарахгүй. Тэрнээс гадна улс даяараа архичин болчоод байна, бүх албан газар хувь хувьсгал гэхгүй баяр ёслол алгасахгүй архидна, зугаалга гэж архидна, найз нөхдүүд уулзана архидна. Архиндаа живж байна дөө архичид минь, нийт иргэдийн 90% нь архичин болсон байна.

    ОК (66.181.190.158)

    2017-11-21

    ЯГ ҮНЭН

  • (103.57.93.209)

    2017-11-21

    Эцэг эх нь орк болохоор одоо яалтай билээ дээ...

  • zochin (202.179.25.200)

    2017-11-21

    Бага дунд сургуулийн захиралууд яагаад солигдохгүй байна аа. Ш.Анхмаа дарга аа. Энэ мөнгөний хойноос хөөцөлдсөн Захирал нэртэй луйвар хийж байгаа хүмүүс монголын боловсролын салбарыг уналтанд оруулаад зогсохгүй. Ирээдүйн эх орны маань ирээдүй ийм л болж байна.

  • Hamgiin ashigtai business shuu (27.123.214.125)

    2017-11-21

    oodoo gants mungu hiideg business bol PC shuu dee yun bar sav ajiluulah ter chien derged ni tuts, 200-500 pc tei gazaruud shineer bii bolj baina, za tegeed ezduud ni ihenhdee duurguudiin tomchuud uursduu baidag yumaa Vietnam zasvar Pc 2 bol odoo neeree buzarlaj baina doo honogiin 4000 shdee

  • (182.160.4.57)

    2017-11-21

    ali hediin zaluu ue maani orchihson shuudee arga hemjee awahl heregtei

  • ажиглагч (103.229.123.24)

    2017-11-21

    ПС тоглоомын газрыг хаахыг улайран эсэргүүцэж байгаа нь тэр тоглоомыг ажиллуулдаг хүн биз.Ийм тоглоомын газрыг хориглох хууль гаргах хэрэгтэй.Эсхүл маш өндөр татвар тогтоох хэрэгтэй.Ийм янхны газраас дутахгүй газрын оронд бараг гар утсаар тоглуулах нь арай илүү байх.

  • zochin (202.9.42.195)

    2017-11-21

    PC bol dandaa alaan hydaan. PC-d aluurchin deeremcid surguuli hiideg. Ireeduun aluurchin tend beltgelee hiideg. Delhii dayaraa uuniig horidog. Mongol bolohoor alaan hydaaniig demjij baina.

    зочин (202.9.42.195)

    2017-11-21

    Монголоосоо гарч үзээгүй юм байж битгий худлаа шааж бай!!! Монголоос бусад улсад та нарын үзэн ядаад байгаа pc чинь 24 цагаар ажилладаг юм. Та нар судалгаа явуулаад үзээрэй. Алуурчин болоод байгаа хүмүүс чинь яг pc тоглодог байснуу гээд. Сонирхолтой л хариу гарах байхдаа. Өнцөг тохой болгонд байгаа баар паб, буудал, кароаке зэргээ цэгцэлж чадахгүй байгаан байж лалрууд амны зоргоороо шааж байх шив!!!

  • zochin (202.179.25.200)

    2017-11-21

    БҮГДИЙГ НЬ ХААХ ХЭРЭГТЭЙ!!!.

  • zochin (183.81.171.3)

    2017-11-21

    ezengui toriin emegneliin neg ilrel ps togloomnii gazar mongoliin ireedui bolson huuhduudiin oyun sanaag har tamhind dontson adil bolgoj bainaa bugdiig shuud haah heregtei dontson huuhduud tom aaw bolson ch toglohoo bolidoggui yum bna lee

  • иргэн (202.179.25.215)

    2017-11-21

    Өөрийнхөө санаагаар юмыг битгий их харлуулж бай .20-30 хүүхэд хонуулдаг газар,ер нь хүүхэд хонуулдаг байвал нэр ийг нь бичээд зохих зөвшөөрлийг хураах хэрэгтэй Монголын олон хүүхэд комьпютертэй харьцаж ,ганц тоглоом биш цахимаар улс болон хоорондоо харьцах ,мэдээлэл мэдлэгээ дээшлүүлж байгаа .Сурууль дээр комьпютер байхгүй хаана сурах юм Одоо цагт комьпютерийн мэдлэггүй хүн байж болох уу РС нэртэй муу хэлээд байгаа газрууд чинь хүүхдиййн мэдлэг зохих өгч байгаа Харин зохих журмын дагуу л ажиллуулах хэрэгтэй

  • (139.5.218.84)

    2017-11-21

    Архи пивоны газруудаа сайн нэмдээ тэгвэл.

  • (43.228.129.250)

    2017-11-21

    Haasnii daraa garah hor hohirol uunees iluu boloh ni todorhoi. Etseg ehiin uureg hariutslagaa changal huuilia medehgui etseg ehees buh yum hamaarch bna. Gertee bh honoh yostoi tani huuhed yagaad pc d honoj baidag bilee? Tanii uureg haa bna ve?

  • (66.181.165.246)

    2017-11-21

    ПС тоглоом тоглуулж байгаа хүмүүс Арчаагүй, аргаа ядсан балиар замаар мөнгө олж байгаа улсууд!!! Тэнд тоглож байгаа хүүхдүүд бүгд ямар ч арчаагүй, ирээдүйгүй, бие хаа гэж ямар ч хатуужил байхгүй, өвчний үүр болсон хүмүүс болно. Ирээдүй хойч болсон залуу үеэ та нар ингэж л алж байна шүү дээ!!! БҮГДИЙГ НЬ ХААХ ХЭРЭГТЭЙ!!!

  • иргэн (66.181.169.106)

    2017-11-21

    аргагүй шдээ сагсны талбай хийхээр СӨХ, хөгшин хүмүүс нар нь унтуулж амраахгүй хог тариад байна гээд кольцоог авчдийн шдээ.

  • Иргэн (66.181.180.140)

    2017-11-21

    Үхсэний чин зарлиг гаргаад хаа эргүү лалрууд байхиймаа

  • Пс чин (66.181.180.140)

    2017-11-21

    Хар хүйтэнд пс нд уулзаж цагаа өнгөрөөж байна гадаа хөлдөж үхэхүү тэнэгүүд ээ

  • Би (59.153.112.241)

    2017-11-21

    Тоглож байгаа хүүхдүүдийн яриа п..да,лалар, гичии, өлөгчин, хулгайч, янхан, хүүр, сүг . Тэгээд байж байгаа төрх нь яг галзуу хүн шиг байсан . Харамсалтай байна шүү. Эцэг эхчүүдээ ps тоглоомын газарт зав гаргаад хальт шагайж үзээрэй. Ёстой сэжиг хүрмээр заваан газар байсан. Өнгөрсөн амралтын өдрөөр хэд хэдэн ps тоглоомын газраар орж үзлээ. Ажиллуулж байгаа улсууд нь мөнгө олж байвал тэр хүүхдүүд юу гэж орилж харааж байх нь хамаагүй юм байна лээ. Ирээдүйн гэмт хэрэгтэн бэлтгэж байгаа ps тоглоомыг хаахын төлөө эцэг эхчүүд нэгдэх хэрэгтэй.

    ажиглагч (59.153.112.241)

    2017-11-21

    ПС тоглоомын газрыг хаахыг улайран эсэргүүцэж байгаа нь тэр тоглоомыг ажиллуулдаг хүн биз.Ийм тоглоомын газрыг хориглох хууль гаргах хэрэгтэй.Эсхүл маш өндөр татвар тогтоох хэрэгтэй.Ийм янхны газраас дутахгүй газрын оронд бараг гар утсаар тоглуулах нь арай илүү байх.

  • Иргэн (66.181.180.140)

    2017-11-21

    Яахаараа хаадийн пиздаануудаа дуртай н тоглог гуйлгачин сэтгэхүйтэй ацнууд юм л бол хаа гэж хуцхийн

    2017-11-21

    demjjiin haha

  • zhochin (202.179.8.14)

    2017-11-21

    хэнд юунд ч хэрэггүй хортой энэ мэтийг зүгээр л хаачихаж болдоггүй юм байхдаа, ядаж иймхэн зүйлийг ч хүүхдүүдийнхээ төлөө хийчихэж чадахгүй төр засаг байх гэж

  • sao (202.131.227.82)

    2017-11-21

    nex surjigneed bx yu bxav, clubiin togtoltsoond oruulaad alban yosjuulaad sonirxliinx n dagyy professional bolgox chiglel ryy xogjuulsen n deer. tani bidnii xuuxduud ireeduid world cup-d orood 10 say nogoon ovortlood irexku gexed xen baig gexev Counterstrike, dota-giin delxiin avarga yuen judo sags shdee... shagnaliin san ondortei, zereglel ner xund n aimaar ondor shdee....

  • Зочин (202.9.40.131)

    2017-11-21

    Энэ тоглоомын газрууд өглөө эрт онгойно, орой хаахгүй зарим нь шөнөжин тоглуулж хүүхэд залуучууд өрх гэрийн амь амьдралаар тоглож байна, оюутан залуус ч сургуульгүй болж байна. Хөндсөн энэ асуудлаа эцсийг нь хүртэл явуулаарай сэтгүүлчээ,Өвчин тараах уурхай ч болж байна

  • зочин (202.72.245.122)

    2017-11-21

    өдөр 12-оос орой 17 хүртэл л ажиллуулах хэрэгтэй

  • Зочин (202.9.40.131)

    2017-11-21

    Танд ганц хүсэлт байна гэвэл би энэ РС тоглоомын газрыг хааж өгөөч гэж л хүснэ, Үнэхээр монголын ирээдүй болсон хүүхэд залуучуудыг хохироож, өрх гэрийг хэрүүл,нулимс, зовлонд унагаж байна.Зовлонгоор зоолж олсон мөнгө яагаад ч юм болохгүй гэдгийг РС тоглоом эрхэлж буй хүмүүст хэлмээр байна,РС zoom гэх мэт газарт Усан бассейн дэргэдэх

  • xudlaa sh de (182.160.33.151)

    2017-11-21

    ene odoo yu ve. delhii deer pc game gui gazar gej haach bhgui sh de. erelt bhd niiluullet baij l taaraa.busad ornii jishigeer xuuli duremiinh n daguu l busnesee hiih heregtei shd e.bugdiig haan gej bol estoi bhgui shu

  • (202.131.243.190)

    2017-11-21

    zarlig gargaad neg musun haagaad uguuch.togloomd dontood mongoloor dvvren balai hvvhed bolloo

  • (202.131.243.190)

    2017-11-21

    zarlig gargaad neg musun haagaad uguuch.togloomd dontood mongoloor dvvren balai hvvhed bolloo

  • (66.181.165.246)

    2017-11-21

    Энэ ПС тоглоомын газруудыг бүгдийг нь хааж өгөөч ээ!!! Тэнд тоглож байгаа хүүхэд залуучууд "Донтох" өвчинд бүрэн нэрвэгдэж байна. Дээрээс нь худлаа хэлнэ, хулгай хийнэ, бүх л болохгүй бүтэхгүй зан төрх, хүмүүжлийг тэд олж байна!!! Эдгээр залуучуудад ИРЭЭДҮЙ гэж алга!!! Бүгдийг нь хааж өгөөч, ГУЙЖ БАЙНА!!!