Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 31 жолоочийг илрүүлжээ

Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 305 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 206 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 5 хүн гэмтэж бэртсэн.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 31 жолоочийг илрүүлэн саатуулав.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 4 осол, мөргөлдөх хэлбэрээр 5 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 1 бүртгэгджээ.

Орон нутагт  ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирсон байна.  


Тухайлбал:


1.    Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р багийн нутагт Hyundai Porter маркийн Б жолоочтой автомашинтай Sunik GS-125 Л жолоочтой мотоцикльтой мөргөлдөж мотоциклийн зорчигч С-ийн амь нас хохирсон хэрэг гарсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)