“Хөдөлмөр Нэмье” яармагийн үеэр залуусыг цагийн болон байнгын ажилд зуучлана

МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж, Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газартай хамтран “Хөдөлмөр Нэмье” хөдөлмөрийн яармагийг 2017 оны 11-р сарын 23-ны өдөр 12:00 цагаас МЗХ-ны Залуус танхимд зохион байгуулах гэж байна. Хөдөлмөрийн яармагийн зорилго нь ажил хайгч залуучуудыг ажилд зуучлах, ажил олгогчдод шаардлагатай байгаа боловсон хүчнээ бүрдүүлэх боломж олгоход оршиж байгаа юм байна.

Тус хөдөлмөрийн яармагт ажил олгогч байгууллагууд, ажил хайгч залуус, Их дээд сургууль болон МСҮТ-ийн оюутан залуус хамрагдах боломжтой. Арга хэмжээний үеэр хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлэх, ажил олгогч байгууллагуудын танилцуулга, нээлттэй зарлагдсан ажлын байрны танилцуулга, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, цагийн ажилтны чиглүүлэх сургалт, асуулт хариултын тэмцээн, шилдэг цагийн ажилтныг шалгаруулах зэрэг олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулагдахаар төлөвлөжээ.

“Хөдөлмөр Нэмье” хөдөлмөрийн яармагт “Номин Холдинг”, “Вагнер Ази”, “Таван Богд”, Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газар, Дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсүүд, MMCG, Y & R  Mongolia, Corprate Hotel, Blue Sky зэрэг байгууллагууд оролцож залуусыг цагийн болон байнгын ажилд зуучлах юм байна.

Цагийн болон байнгын ажил хайж байгаа оюутан залуус та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)