Бангкок хамгийн олон жуулчин хүлээн авчээ

Олон улсын санхүүгийн тэргүүлэгч байгууллага “Мастеркард” компаниас 2017 онд хамгийн олон жуулчин хүлээн авсан хотуудын жагсаалтыг нийтэлжээ. Энэхүү судалгаанд дэлхийн 132 хотыг хамруулсан бөгөөд аялал жуулчлал, хувийн шалтгаан, бизнес ажил хэргийн шугамаар ирсэн гадаадын иргэдийн тоонд үндэслэсэн аж. Жагсаалтыг Тайландын нийслэл Бангкок хот тэргүүлсэн бөгөөд энэ онд 19.4 сая гаднын жуулчин хүлээн авчээ. Удаах байрт 19 сая жуулчдыг авсан Их Британийн Лондон, 15.4 сая хүнийг хүлээн авсан Францын Парис, 14.8 сая зочин авсан АНЭУ-ын Дубай, 13.1 сая жуулчин хүлээн авсан Сингапур, АНУ-ын Нью-Йорк, Өмнөд Солонгосын нийслэл Сөүл, Малайзын нийслэл Куала-Лумпур, Японы нийслэл Токио, Туркийн Истанбул хот багтсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)