Рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шалгалт хийжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу газрын даргын баталсан 02-01/163 тоот удирдамжийн хүрээнд Нийслэлийн хэмжээнд рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 58 байгууллагад Цөмийн энергийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиуд болон холбогдох дүрэм журмын хэрэгжилтэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

Хяналт шалгалтаар их эрсдэлтэй 16, дунд эрсдэлтэй 13, бага эрсдэлтэй 29 байгууллага үнэлэгдэж, давхардсан тоогоор нийт 737 зөрчил илрүүлж, зөрчил дутагдлыг арилгуулахаар 28 байгууллагад 220 заалттай улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан 24 байгууллагын рентген аппаратын ашиглалтыг улсын байцаагчийн актаар түр зогсоож, 18 албан тушаалтанд нийт 15,840,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилласан.

            Хяналт шалгалтын үр дүнд рентген аппаратыг ашиглах тусгай зөвшөөрөлгүй байсан ноцтой зөрчлийг таслан зогсоож, цацрагийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал хангагдаагүй  шүдний эмнэлгээр үйлчлүүлэх  дунджаар 15,000-20,000 иргэдийг цацрагийн үндэслэлгүй шарлагад өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлж, цацрагийн аюулгүй байдлыг хангууллаа.

Иргэд рентген зураг авахуулахдаа үйлчлүүлж буй эмнэлгээсээ цацрагаас хамгаалах хувцас хэрэгслийг шаардаж, өөрийгөө болон үр хүүхдээ цацрагийн нэмэгдэл шарлагад өртүүлэхгүй байж, шаардлагатай тохиолдолд л рентген зураг авахуулж байхыг ард иргэдэд зөвлөж, сэрэмжлүүлгийг олон нийтэд түгээн сэрэмжлүүлсэн.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)