Ж.Мөнхбат: Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хэрүүл хийж, намынхаа нэр хүндэд сөргөөр нөлөөлсөнд намын мянга мянган гишүүдээсээ уучлал хүсч байна

Би одоогоос дөрвөн жилийн өмнө МАН-ын 27-р Их хуралдаанаар намын гишүүдийнхээ итгэл дэмжлэгтэйгээр намын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хүлээн авсан. Энэ хугацаанд МАН-ын ялалтын төлөө та бүхэнтэйгээ мөр зэрэгцэн зүтгэж, хүнд хэцүү үеийг хамтдаа туулсан. Энд цугласан та бүхэн бүгдийг мэдэж байгаа. Би тухайн үед нэг л зарчим хэлж байсан. Зугтсан нь биш, зүтгэсэн нь хойморт сууна гэж. Харамсалтай нь 2016 оны сонгуулийн дараа энэ зарчим бүрэн хэрэгжиж чадаагүй. Тиймээс цаашид энэ зарчим хэрэгжээсэй гэж хүсч байна. Намыг удирдаж байгаа хүмүүс энэ зарчмыг мөрдлөгө болгон ажиллаасай. УИХ-ын чуулганы танхимд Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хэрүүл хийж, намынхаа нэр хүндэд сөргөөр нөлөөлсөнд намын мянга мянган гишүүдээсээ уучлал хүсч байна. Намын бүлгийн хуралдаан дээр энэ үйлдлийнхээ төлөө ямар нэгэн хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ бүлгийн гишүүддээ хэлсэн. Гэхдээ сөрөг хүчинтэйгээ нийлж Засгийн газраа унагаж, өнөөдрийн хагархай, бутархай эв түнжингүй байдлыг бий болгосон хүмүүстэй хариуцлага тооцсны дараа ямар ч хариуцлага хүлээхэд би бэлэн. МАН-ыг эрхэм нандин үзэл баримтлалтай, итгэл үнэмшилээр нэгдсэн эрхэм хүмүүсийн нэгдэл гэж боддог. Түүнээс цэргийн тушаалаар хөдөлдөг нам биш. Тиймээс цаашид МАН-ыг тушаал, зандралтаар биш бодлого, ёс суртахуун, дүрэм журам, итгэл сэтгэлээр удирддаг байгаасай гэж хүсч байгаа юм. Сүүлийн үед МАН 2 хуваагдаж байгаа нь үнэн. Үүнийг эвлүүлж чадах тийм л хүнийг намыг дарга болоосой гэж хүсч байна. Цаашид ачааны хүндийг үүрэх болохоор арагш суудаг, албан тушаал авах болохоор урагш ухасхийдэг байдлыг МАН таслан зогсоох ёстой гэж бодож байна. Тиймээс би зугтсан нь биш зүтгэсэн нь гэдэг зарчим дээрээ хатуу зогсч байна.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (15)

  • (202.179.24.42)

    2017-11-22

    яалтч гүй дараагийн Хүрэлсүх юмаа залуу хүн тэвчээртэй хүлээцтэй байх хэрэгтэй дараагийн намын дарга чи шү

  • Munkhbat (172.113.218.138)

    2017-11-22

    Munkhbat uuruu comment bicheed suudag boljee dee, kkk

  • Munkhbat (172.113.218.138)

    2017-11-22

    Munkhbataa chi comment lohoo boliochee. Hurts-taigaa niileed Solongos yav. Hurts hurts geed shuleg bichichihev. Tenegiig chini bugd medne.

  • Амгалан (202.131.225.2)

    2017-11-22

    буруугаа ойлгож бусдаас уучлал гуйж чадна гэдэг зөв хүний, уужим ухаантайн шинж. өнөө үед ийм зантай улс үгүй болчихсон үе. цагаа олж зөв алхам хийсэн байна. цаашдын чинь ажилд амжилт хүсье. эр хүний замын хүзүү урт гэдэг. хэзээ нэг цагт хаана нэг газар та 2-ын зам нэг цэгт уулзалдана. тэр үед бие биедээ сайн сайхныг хүсэх болно. аяны чинь дөрөө өлзийтэй байг

  • зочин (66.181.177.209)

    2017-11-22

    Гоё ярьж байна шүү. Үг хэл хурц, зориг бас хурц, сэтгэх бодох нь бас хурц байна.

    Munkhbat (66.181.177.209)

    2017-11-22

    Munkhbataa chi comment lohoo boliochee. Hurts-taigaa niileed Solongos yav. Hurts hurts geed shuleg bichichihev. Tenegiig chini bugd medne.

  • zochin (66.181.177.209)

    2017-11-22

    Мөнхбат залуу хүний замын хүзүү урт. Улс төрийн өргөн уудам зам урд чинь байгаа шүү. Дайчин, цогтой залууд амжилт хүсье!

    Munkhbat (66.181.177.209)

    2017-11-22

    Munkhbat uuruu comment bicheed suudag boljee dee, kkk

  • Zochin (202.131.233.174)

    2017-11-22

    teneg zaluu bolovsrolgui harizaanii soyolgui buduuleg ene yahaaraa heruulch avgai shig deeshee gardag bnaa boliosoi

  • zochin (124.158.109.232)

    2017-11-22

    ene hen ch bish zaluu ichij amidar chi hurelsuhiin haan ch hurehgui. zugeer naad suudlaa saim duraaraa uguud zailval taarna shukgee bicheed suu yaruunairagch guai. neeh durdee orood dur esgeed baih umaa unen zohihgui baina chamd

  • Тулга (202.70.44.14)

    2017-11-22

    МАНамаасаа Ж.Мөнхбатыг хөөснөн дээрдээ

  • (103.212.118.95)

    2017-11-21

    Пампарстай бацаан

  • өнөөдөр (66.181.183.87)

    2017-11-21

    Сайн санасан нь мууд тооцогдож,муу бүхний үүр уурхай нь сайнд тооцдог цагаар .....ХС шурган жунхуутай барьцалдав аа

  • bi mongol (122.201.21.214)

    2017-11-21

    muu doldoi

  • (66.181.177.227)

    2017-11-21

    муу хүн

    өнөөдөр (66.181.177.227)

    2017-11-21

    Сайн санасан нь мууд тооцогдож,муу бүхний үүр уурхай нь сайнд тооцдог цагаар .....ХС шурган жунхуутай барьцалдав аа

  • зочин (66.181.177.227)

    2017-11-21

    Тэгээд өөрийгөө зүтгэсэн гээд өргөмжилөөд байгаа хэрэг үү? Жинхэнэ талцуулан хуваах ажлыг хийж байгаа албан тушаалын донтон гэвэл энэ хүнийг л хэлэх байхдаа.

  • p (202.9.40.75)

    2017-11-21

    nusan burantag