МАН-ын даргаар Ухнаагийн Хүрэлсүх сонгогдлоо

МАН-ын 28 дугаар Их хурал хоёр өдрийн туршид хуралдлаа. Энэ хуралдаанаар намынхаа дүрмийг шинэчилж, өнөөдөр /2017.11.21/ 21.45 цагт намын шинэ даргаа сонголоо.

Намын шинэ даргаар нийт сонгочдын 63,1 хувийн саналыг авсан У.Хүрэлсүх сонгогдлоо. 

Ийнхүү намын даргыг сонгосноор, МАН-ын 28-р Их хурлын өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

Ухнаагийн Хүрэлсүхийн товч намтар:
 

Боловсрол:
 

  • 1985 онд Нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль
  • 1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төрийн курс,
  • 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,
  • 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:
 

  • 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
  • 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
  • 1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
  • 1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
  • 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  • 1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
  • 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  • 2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
  • 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд.
  • 2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд
  • 2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
  • 2008 – 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.
  • 2014-2015 Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
  • 2016-2017 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байгаад өдгөө МУ-ын 30 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байгаа юм. 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (103.212.117.247)

    2017-11-22

    Мөнхбат шинэ намаа байгуулах уу. Чадахгүй худлаа жалчигч.

  • (66.181.189.114)

    2017-11-22

    Bayar hurgie MANANg ustgaj MAN-g shinechleerei amjilt!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • bocoo (88.78.169.12)

    2017-11-21

    bocoogoo avlaa